Судалгаа – Монгол Улсын Их Сургууль

Source: https://www.num.edu.mn/research

Archived: 2026-04-23 17:20

Судалгаа – Монгол Улсын Их Сургууль
Нүүр хуудас
/ Судалгаа
Судалгаа
Монгол улсын их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний нэг тэргүүлэх чиглэлээ “Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ” гэж тодорхойлсон. Иймд МУИС-ийн эрдмийн хамт олон өөрсдийн судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг байхыг зорино. Мөн дотоодын төдийгүй бусад орны шилдэг судлаачдын сонирхлыг татсан, нээлттэй, уян хатан судалгаа, шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд МУИС нь үндэсний болон дэлхий дахины хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч болно гэсэн зорилгууд дэвшүүлэн ажиллаж байна.
Ингэхдээ, суурь судалгааг төрийн дэмжлэгийг түлхүү авч, хэрэглээний судалгааг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчилж, судалгааны өрсөлдөөнт, уян хатан бүтцийг бий болгохыг зорьж байна.
Өрсөлдөөний зарчимд тулгуурласан санхүүжилт, судалгааны хатуу тогтоосон бус, уян хатан бүтэц нь судалгаа шинжилгээний ажилд үр дүн, хамтын ажиллагаа, чанарын ахиц дэвшлийг авч ирнэ.
Их сургуулийн судалгааны үр дүнг нийгэм эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүн болгохын тулд энтрепренёршипийн санхүүгийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлж, технологи, инновацын дэд бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулна хэмээн үзэж байна.
7 хүрээлэн
11 төв
40 судалгааны лаборатори
Судалгааны хүрээлэн, төв
Эрдмийн эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг сайжруулж, мэдлэгт суурилсан нийгмийг манлайлах хүний нөөцийг бэлтгэнэ. Эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, инновацын соёлыг бүрдүүлнэ.
Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк
Монгол Улсын (улс орны) эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах түлхэц болгох үүднээс хүчирхэг мэдлэгт суурилcан, баталгаат судалгааны үр дүнд тулгуурлан инновацийг эрчимжүүлэх, аж үйлдвэр, хувийн хэвшилтэй түншлэл тогтоох, эдийн засгийн өсөлтийг хангах бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой Монгол Улсын Их Сургуулийн анхны манлайлал
санаачилгын
үр дүн юм. Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк ШУТУБП нь технологид суурилсан гарааны бизнесүүд, судалгааны төвүүд, институцын бүтээлч байдал , инновацийн нээлттэй орон зайг хангах динамик төв болно.
Дэлгэрэнгүй
Холбоотой линкүүд
Мэдээ
Бусад мэдээ
Үндсэн
Багш ажилтан
Мэдээ хайх
Хайж байна...
Асуулт, хариулт
Хэрхэн МУИС-д бүртгүүлэн элсэн орох вэ?
Жилийн төлбөр хэд вэ?
Сургуулиуд хаана байрладаг вэ?
Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
Нийтлэг хайлт
Эрдэм шинжилгээ
Оюутны тэтгэлэг
Дадлага хийх
Багшийн дугаар олох
Хичээлийн жилийн календар
Спортын тэмцээн
Төгсөлт
Хөтөлбөрүүд
МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих үйлчилгээ
МУИС-д элсэн суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад
сургалт, эрдэм шинжилгээний орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох
суралцагчдын онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын тохируулгат тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах, хүртээмжтэй болгох
суралцахуйг дэмжихэд нөлөөлөх дэд бүтцийг сайжруулж, таатай орчин бүрдүүлэх
суралцагчдад үзүүлэх дэмжлэг үйлчилгээ болон ажлын байранд зуучлах үйлчилгээг хэрэгжүүлэх
суралцагчдын мэдээллийн сан бүрдүүлэх
Дэлгэрэнгүй
Мэдээ
Оюутан сурагчид
Багш ажилчид
Лавлах
Мэдээний лавлах
Арга хэмжээ лавлах
Багшийн лавлах
Хөтөлбөрийн лавлах
Төгсөгчид
Монгол улсын их сургуульд сурсан бүхэн намайг бизнесийн удирдлагын чиглэлээр өрсөлдөөнөөс дээгүүр гаргахад үнэхээр тусалсан
Ганболд Алтан
Эдийн засгийн сургууль
Төгсөгчид
Холбоо барих
Виртуал аялал
Элсэх
Skip to content