Оюутан – Монгол Улсын Их Сургууль
Source: https://www.num.edu.mn/students
Archived: 2026-04-23 17:35
Оюутан – Монгол Улсын Их Сургууль
Оюутны үйлчилгээ
Оюутанд зориулсан бүхий л үйлчилгээ, хэрэгцээт линкүүдийг
Цахим шуудан
Вебээр ашиглах
SISi
Хичээл, төлбөр
Номын сан
Ном унших, захиалах
Сэтгэл зүй
Зөвлөгөө, тусламж
Холбоо, клуб
Нэгдэх, хөгжих
Элсэлтийн систем
Монгол улсын их сургуульд элсэн суралцах сонирхолтой оюутан, сурагчдад зориулсан систем хандан элсэхэд шаардлагатай бүхий л мэдээллүүдтэй танилцаарай.
Оюутан хөгжлийн төв
Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх, их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн оюутны олон талт үйл ажиллагааг энэ сайтаас хүлээн авна уу.
Коха
Номын сангийн мэдээллийн системийн тусламжтайгаар та МУИС-ийн номын санд бүртгэлтэй бүх номын каталогтой танилцах, захиалах боломжтой.
Мэдээ
Бусад мэдээ
Хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих үйлчилгээ /NUM CAREER/
Хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгын хүрээнд МУИС-ийн суралцагч, төгсөгч оюутнуудад ажил мэргэжлийн баримжаа олгох, карьер төлөвлөлтөө хийхэд туслах, дэмжих, ажлын байранд бэлтгэх, зуучлах, суралцагсдад зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх зэрэг 8 үндсэн зорилтын хүрээнд 29 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Дотуур байрны үйлчилгээ
МУИС нь гадаад дотоодын 2000 суралцагчдыг байраар хангах хүчин чадалтай 6 оюутны дотуур байртай. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, хөдөө орон нутгийн харьяалалтай шинэ элсэгч, бакалаврын түвшний суралцагч, ахисан түвшний суралцагч гэсэн дарааллаар суралцагчдын хүсэлтийг хүлээн авч байраар хангадаг. Уншлагын танхим, гал тогоо, халуун усны өрөө, угаалгын өрөө, 24 цагийн харуул хамгаалалт, утасгүй сүлжээнд холбогдсон тохилог орчинтой.
Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ
Холбогдох нэгж, хуулийн байгууллагуудтай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дадал, үйлдэл, хандлагад нөлөөлөх ажлыг зохион байгуулж, суралцагчдад хууль эрх зүйн мэдлэг олгон зөвлөгөө өгч, хууль, дүрэм журмыг таниулах, сурталчлах, мөрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Оюутны судалгаа ба санаачилга, либерал арт боловсролыг дэмжих үйлчилгээ
Энэ үйлчилгээ нь суралцагчдыг судалгаа, эрдэм шинжилгээ, академик хөтөлбөрт оролцох, гарааны бизнес бойжуулахад нь дэмжлэг үзүүлж, нийгмийн идэвхтэй иргэн болж төлөвшихөд нь туслах зорилготой олон талт хөтөлбөрт арга хэмжээг үр дүнтэйгээр зохион байгуулахад чиглэнэ.
Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үйлчилгээ
Бид гадаад дотоодын нэр хүнтэй байгууллага, сан, хувь хүнтэй хамтран хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай, хичээнгүйлэн суралцдаг оюутан суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдэнд итгэл дүүрэн суралцах, хөгжих урам зориг өгөхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
Боловсролын зээлийн үйлчилгээ
Боловсролын зээлийн сан нь сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүрээнд оюутан, суралцагчдад сургалтын зээл, буцалтгүй тусламж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын сургалтын тэтгэлгийн санхүүжилтийг зохих журмын дагуу олгож байна.
Соёл олон нийт, оюутны байгууллагыг дэмжих үйлчилгээ
Уг үйлчилгээ нь суралцагчдыг нийгэм, соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, оюутны байгууллагад зөвлөн туслах, холбогдох чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, оюутны өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх, оюутны сайн дурын клубүүдтэй хамтран ажиллах,тэдний үйл ажиллагааг хөгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.
Оюутан солилцоог дэмжих үйлчилгээ
МУИС нь гадаадын 100 гаруй их сургуультай ” Oюутан солилцоо”-ны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээтэйгээр ажилладаг билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид МУИС-ийн суралцагчийг гадаадын их сургуулиудад, гадаадын их сургуулийн суралцагчдыг МУИС -д урт болон богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах үйлчилгээг үзүүлэхээс гадна МУИС-ийн орон нутаг дах салбар сургуулиудад дотоод хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангаж ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээ
МУИС нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарч боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, зам талбай, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Төрөл бүрийн судалгааны дүгнэлт, уулзалт ярилцлага, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж, сургалтад баримтлах ОУ-ын шалгуур үзүүлэлт зэргийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бэрхшээлээ даван туулж амжилттай суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээл сургалтын “тохиргоо”-г хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гадаад оюутны дэмжих үйлчилгээ
Монгол улсын их сургуульд Хятад, Орос, Америк, Герман, Франц, Япон Солонгос зэрэг 20 орчим улсын 1200 гаруй гадаад оюутан суралцагч Монгол хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамрагдаж байна. Эдгээр суралцагчдад тус үйлчилгээний хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, виз оршин суух зөвшөөрөл болон сургуулийн дүрэм журмыг танилцуулах, суралцагчдыг дотуур байранд оршин суухад дэмжлэг үзүүлэх, төрөл бүрийн соёл, нийтийн хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ
Суралцагчдын эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, вакцинжуулалт витаминжуулалтын аян, сайн үйлс донорын аян, эрүүл мэндийн төрөл бүрийн мэдээлэл зөвлөгөө өгөх зорилготой сургалт өдөрлөгийг зохион байгуулж байна.
Цахим үйлчилгээ
МУИС-ийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн нийт суралцагчдын цахим үнэмлэх хэвлэх, олгох, дахин захиалга авч хэвлэн олгох ажлыг гүйцэтгэж байна.
Суралцагч цахим үнэмлэхээр:
Номын сангаар үйлчлүүлэх
Суралцагчийн суралцаж буй тодорхойлолт /МУИС-ийн ТҮЦ машинаас/
Суралцагчийн дүнгийн лавлагаа / МУИС-ийн ТҮЦ машинаас /
Нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт захиалах
Сургуулийн эмчид үзүүлэх, зөвлөгөө авах
Хичээлийн улирлын шалгалт өгөх
Оюутны байранд орох
Бусад
Мөн Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар смарт карт компанитай хамтран Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих U Money карт захиалгын мэдээлэл зөвлөгөөг хүргэн ажилладаг.
Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
МУИС-ийн суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ажил амьдралын зөв дадал эзэмшихэд нь дэмжин туслах зорилготой уг үйлчилгээнд бакалавр, магистр, докторын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч хамрагдах боломжтой бөгөөд зөвлөгөөг МУИС-ийн сэтгэл зүйч, Сэтгэл судлалын тэнхимийн багш нар зөвлөгөөг өгч хамтран ажиллаж байна.
Зөвлөгөөний цаг захиалах
Үндсэн
Багш ажилтан
Мэдээ хайх
Хайж байна...
Асуулт, хариулт
Хэрхэн МУИС-д бүртгүүлэн элсэн орох вэ?
Жилийн төлбөр хэд вэ?
Сургуулиуд хаана байрладаг вэ?
Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
Нийтлэг хайлт
Эрдэм шинжилгээ
Оюутны тэтгэлэг
Дадлага хийх
Багшийн дугаар олох
Хичээлийн жилийн календар
Спортын тэмцээн
Төгсөлт
Хөтөлбөрүүд
МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих үйлчилгээ
МУИС-д элсэн суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад
сургалт, эрдэм шинжилгээний орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох
суралцагчдын онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын тохируулгат тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах, хүртээмжтэй болгох
суралцахуйг дэмжихэд нөлөөлөх дэд бүтцийг сайжруулж, таатай орчин бүрдүүлэх
суралцагчдад үзүүлэх дэмжлэг үйлчилгээ болон ажлын байранд зуучлах үйлчилгээг хэрэгжүүлэх
суралцагчдын мэдээллийн сан бүрдүүлэх
Дэлгэрэнгүй
Мэдээ
Оюутан сурагчид
Багш ажилчид
Лавлах
Мэдээний лавлах
Арга хэмжээ лавлах
Багшийн лавлах
Хөтөлбөрийн лавлах
Төгсөгчид
Монгол улсын их сургуульд сурсан бүхэн намайг бизнесийн удирдлагын чиглэлээр өрсөлдөөнөөс дээгүүр гаргахад үнэхээр тусалсан
Ганболд Алтан
Эдийн засгийн сургууль
Төгсөгчид
Холбоо барих
Виртуал аялал
Элсэх
Skip to content