THE MINISTRY OF SCIENCE AND HIGHER EDUCATION OF THE RUSSIAN FEDERATION DORZHI BANZAROV BURYAT STATE UNIVERSITY MATERIALS OF THE INTERNATIONAL SCIENTIFIC CONFERENCE ON MONGOLIAN AND TURKIC LINGUISTICS IN MEMORY OF V. I. RASSADIN (Ulan-Ude, November 15‒16, 2022) Scientific editor N. B. Badmatsyrenova Cand. Sci. (Philol.), assistant professor Ulan-Ude Buryat State University Publishing Department Dorzhi Banzarov 2024 3 УДК 811.512 (082) ББК 81.63 С 232 Утверждено к печати редакционно-издательским советом Бурятского госуниверситета Протокол № 3 от 13.12.2023 г. Сборник размещен в системе РИНЦ на платформе научной электронной библиотеки eLibrary.ru Ответственный редактор Т. В. Тонтоева, ст. преп. Редакционная коллегия Д. В. Дашибалова, канд. филол. наук, ст. преп. О. Ф. Золтоева, канд. филол. наук, доц. Э. В. Ванданова, канд. филол. наук, доц. А. Галданова, ст. преп. А. Б. Этагорова, магистрант (отв. секретарь) Рецензенты И. Г. Актамов, канд. пед. наук, зав. лабораторией «Центр переводов с восточных языков» ИМБТ СО РАН Б. Д. Бальжинимаева, канд. филол. наук, доц. БГУ им. Д. Банзарова С 232 Сборник материалов международной научной конференции по монгольскому и тюркскому языкознанию памяти В. И. Рассадина (Улан-Удэ, 15–16 ноября 2022 г.) / научный редактор Н. Б. Бадмацыренова; ответственный редактор Т. В. Тонтоева. УланУдэ : Изд-во Бурятского госуниверситета имени Доржи Банзарова, 2024. 126 с. ISBN 978-5-9793-1902-5 DOI 10.18101/978-5-9793-1902-5-2024-1-126 Настоящий сборник включает в себя научные статьи ученых — монголоведов и тюркологов — научных и образовательных учреждений России, Монголии, Италии, Кыргызстана, Азербайджана, посвященные актуальным вопросам монгольской и тюркской филологии. Адресовано широкому кругу специалистов в области востоковедения. Collection of materials of the International Scientific Conference on Mongolian and Turkic Linguistics in memory of V. I. Rassadin (Ulan-Ude, November 15‒16, 2022) / scientific editor N. B. Badmatsyrenova, executive editor T. V. Tontoeva. Ulan-Ude: Dorzhi Banzarov Buryat State University Publishing Department, 2024. 126 p. ISBN 978-5-9793-1902-5 This collection includes scientific articles by Mongolian scholars and Turkologists from scientific and educational institutions of Russia, Mongolia, Italy, Kyrgyzstan, and Azerbadjan on topical issues of Mongolian and Turkic philology. Addressed to a wide range of specialists in the field of Oriental studies. УДК 811.512 (082) ББК 81.63 © Бурятский госуниверситет имени Доржи Банзарова, 2024 ISBN 978-5-9793-1902-5 4 УДК 812+ 904 ДААХИЙН БИЧЭЭС РУНИЧЕСКАЯ НАДПИСЬ В МЕСТНОСТИ ДААХЬ © Загарпэрэнлэй Түмэнбаяр Судлаач, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн Монгол Улс, Улаанбаатар хот
[email protected]© Содномжамц Дамчаабадгар Судлаач, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн Монгол Улс, Улаанбаатар хот
[email protected]Хураангуй: Бид энэхүү илтгэлдээ Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутгаас шинээр илрүүлсэн руни бичгийн нэгэн дурсгалын уншлага, судалгааг толилуулж байна. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д. Содномжамц 2022 оны 8-р сард тухайн нутагт хийсэн хээрийн хайгуул судалгааны ажлын хүрээнд тус бичээсийг анх илрүүлжээ. Бичээсийг цайвар шаргал өнгийн боржин хадан цохионд, хадны өнгөн хэсгийг холцруулан цохих аргаар бичжээ. Тиймээс үсэгт тэмдэгт гүн бус ч ялгарч тод харагдах ажээ. Руни бичгийн энэхүү шинээр илэрсэн дурсгал нэг мөр, таван үсэг тэмдэгтээс бүрдэх бөгөөд бичээст шууд холбогдох нэг тамгатай. Тус бичээс үсэг тэмдэгт цөөн, хэмжээний хувьд багахан, түүхэн чухал үйл явдал тэмдэглэгдээгүй боловч эртний Түрэг, Уйгурын үеийн үсэг бичиг, үгийн сан судлалд чухал дурсгалд зүй ёсоор тооцогдож байна. Бид энэхүү судалгаандаа бичээст гарах үгсийн утгыг тайлбарласнаас гадна Монголын руни бичгийн бусад дурсгалуудад ямар утгаар, хэрхэн тохиолдож буй давтамжийг тодруулж тухайлан өгүүлэхийг хичээлээ. Бичээст шууд холбогдох тамга, түүний тархцын талаар товч дурдав. Тамгаар баримжаалбал, бичээсийг Уйгурын хаант улсыг байгуулалцсан Карлук аймгийн хүн бичиж үлдээсэн байх боломжтой бөгөөд он цагийн хувьд ч мөн энэ үед холбогдох бололтой. Түлхүүр үг: Даахийн бичээс, руни бичиг, үсэг бичиг судлал, Түрэг судлал, хэл шинжлэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урд зүгт 21 км зайд Өлзийт хайрхны зүүн хойд талд орших боржин чулуун тогтоцтой хадан цохио бүхий газрыг нутгийн ардууд Даахь [Зураг 3] хэмээн нэрлэдэг. Даахийн цохионы урд тал хуучин бууцны үлдэгдэл бүхий чулуун хашаатай ба зүүн урд талд орших жижиг нуурыг Даахийн нуур гэнэ. Бичээсийн оршиж буй газар нь гурван хэсэг хадан цохио бүхий бөгөөд зүүн урд талын цайвар шаргал өнгийн боржин чулуунаа уг бичээс бий [Зураг 4]. Гурван үе давхарлаж тогтсон тогтоц бүхий хадан цохионы дунд үе давхаргын тэгш гадаргууд уг бичээсийг бичсэн нь одоо ч харьцангуй тод харагдах ажээ. Хадан цохио олон зуун жилийн нар салхи, бороо цасны ус чийгт элэгдсэн байгалийн элэгдэл, хорогдлоос гадна, чулууны насжилтаас шалтгаалж бүхэлдээ хагарсан, холцорч унасан, цаашдаа ч хагарч, цуурч холцорч унах эрсдэл өндөр байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. 42 Дурдсан хадан цохион урагш харсан тэгш гадаргуу дээр бичсэн нэг мөр, таван үсэг тэмдэгт бүхий руни бичээсийг бид “Даахийн бичээс” [Зураг 5] хэмээн нэрлэж судалгааны эргэлтэд оруулж байна. Монголын руни бичгийн дурсгалын судалгааны тойм, холбогдох бусад ном бүтээл, эрдэм шинжилгээний тайлан, эх хэрэглэгдэхүүнүүдэд уг бичээсийн талаар тэмдэглэсэн, дурдсан зүйл хараахан үгүй учир бид шинээр илрүүлсэн бичгийн дурсгал мөн хэмээн үзлээ. Даахийн бичээсийн үсэг тэмдэгтийн өндөр дунджаар 16 см, өргөн нь 4‒6 см байх ажээ. Тус бичээсийн мөрийн эхэнд нэг тамга байх бөгөөд маш тод тодорхой дүрслэлтэй. Уг тамганы өндөр 40 см, өргөн нь 26 см. Тамга цохиж улмаар үргэлжлүүлэн бичээс бичсэн бололтой бөгөөд тамга, бичээсийн нийт урт 60 см байна. Боржин чулуун тогтоцтой гурван хэсэг хадан цохио бүхий хаданд ихэвчлэн хүрэл зэвсгийн үед холбогдох цөөн тооны хадны зурагтай бөгөөд бид хожмын судалгаандаа хадны зургийн талаар тухайлан өгүүлэх болно. Хамрагдах ангилал: Монгол нутгаас олдсон руни бичгийн дурсгалуудын ангилалын тухайд эрдэмтэн Ц. Баттулга өөрийн саналыг дэвшүүлсэн байдаг. Тэрээр “руни бичгийн дурсгалыг чухам юун дээр бичиж тэмдэглэсэнд тулгуурлан” (Ц. Баттулга, 2020: 20), “1. Хөшөөний бичээс, 2. Хадны бичээс, 3. Чулуун дээрх бичээс, 4. Мэлхий чулуун дээрх бичээс, 5. Тахилын хавтангийн бичээс, 6. Буган чулуу дээрх бичээс, 7. Хүн чулууны бичээс, 8. Модон эдлэл дээрх бичээс, 9. Ясан эдлэл дээрх бичээс, 10. Шавар вааран эдлэл дээрх бичээс, 11. Металл эдлэл дээрх бичээс” (Ц. Баттулга, 2020: 20) хэмээн ангилсан байдаг. Энэхүү ангилал нь Монгол нутагт оршиж буй 180 гаруй руни бичээсийг бичигдсэн зүйл дээр нь тулгуурлан хийсэн хамгийн бодтой ангилал гэж үзэж байна. Энэхүү ангилалаас үзэхэд 2020 оны байдлаар Монгол нутаг дахь нийт руни бичээсийн дийлэнх нь буюу 121 бичээс нь (Ц. Баттулга, 2020: 21) хадны бичээст хамаарагдаж байжээ. Харин бидний уншлага, судалгааг нь шинээр толилуулж буй бичээс цайвар шаргал өнгийн том ширхэгтэй боржин хадан цохионоо бичигдсэн учир тухайн ангилалын дагуу хадны бичээст хамаарагдана гэж үзэж байна. Бидний нийтлүүлж буй эл бичээсээс гадна “Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвөөс 22 км зайтай орших Таван толгой хэмээх баруунаас зүүн тийш чиглэсэн цувраа дэл хадтай толгой…” - ноос (Р. Мөнхтулга, 2022: 35, 36) руни бичгийн нэгэн шинэ дурсгал мөн олдсон бөгөөд тухайн бичээсийг Р. Мөнхтулга уншиж “Таван толгойн бичээс” нэртэйгээр нийтлүүлсэн байна (Р. Мөнхтулга, 2022). Нийтлүүлсэн судалгаанаас үзэхэд тухайн бичээс нь мөн хадны бичээсийн ангилалд хамрагдах бололтой. Ийм учир Монгол нутгаас олдсон хадны бичээсийн нийт тоо 123 болж байна. Мөн эрдэмтэн Ц. Баттулга, “…Чулууны бичээст хүн өргөж зөөж болохуйц чулуунд бичиж үлдээсэн дурсгалуудыг оруулав. Хадны бичээст багтах нэг төрөл мөн боловч нэгэнт анхны байрлалаас хөдөлгөж, хол ойр зөөсөн тул “чулууны” гэж тодорхойлж тодотгохоос өөр аргагүй. Энэ төрлийн дурсгал голдуу музейд хадгалагдаж байна. Чулууг зассан, эс зассаныг үл харгалзан энэ ангилалд оруулав” (Ц. Баттулга, 2020: 20) хэмээжээ. Хамрагдах төрөл: Монгол нутаг дахь руни бичээсийг бичлэгийн агуулга, хэмжээгээр нь сонгодог болон бага дурсгал хэмээн ерөнхий хоёр зүйл болгон авч үздэг. Бидний судалж буй дурсгал нь руни бичгийн бага дурсгалд хамаарна. Эдгээр бага бичгийн дурсгалуудыг эрдэмтэн Ц. Баттулга, бичиж үлдээсэн арга, 43 бичлэгийн тиг хэлбэрт тулгуурлан сийлмэл бичээс, цохимол бичээс, зураасан болон зурчмал бичээс, бэхэн бичээс, хөөмөл бичээс (Ц. Баттулга, 2020: 21) хэмээн нийт дөрвөн төрөлд ангилан судалсан байна. Энэ ангилал нь одоогоор Монголын руни бичгийн дурсгалыг цогцоор нь судалж буй эрдэмтний хийсэн хамгийн бодтой ангилал юм. Даахийн бичээс нь энэхүү ангилалын “цохимол бичээс”-ийн төрөлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, цохимол бичээсийн “үсэг тэмдэгтийг бичихдээ хад, чулууны өнгөн хэсгийг холцруулж, гүнзгий бус цохиж үлдээсэн бичээс”-ийн (Ц. Баттулга, 2020: 21) төрөл бөгөөд уг бичээс нь “тодорхой мэт харагдах боловч ихэнх тохиолдолд дардас авах боломжгүй байдаг” (Ц. Баттулга, 2020: 21) ажээ. Даахийн бичээсийг өндөр цохион хадны тэгш гадаргуу дээр өнгөц цохиж бичсэн нь тод харагдана. 2020 оны байдлаар Монгол дахь руни бичгийн нийт 158 (Ц. Баттулга, 2020: 22) бага дурсгал байсан бол бидний энэхүү Даахийн бичээс болоод дээр дурдсан “Таван толгойн бичээс” нэмэгдэж, бага дурсгалын нийт тоо 160-д хүрч байна. Харин цохимол бичээсийн тоо 2020 онд 57 (Ц. Баттулга, 2020: 22) байсан бол Даахийн бичээс нэмэгдэж нийт 58 болж байна. Бүс нутаг дахь бичээсүүд: Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн [Зураг 2] нутгаас нийт руни бичгийн 5 дурсгал илэрч олдсоны дотор Уянга сумын Онгийн гэрэлт хөшөө, Нарийнтээл сумын Тавьтын бичээс, Богд сумын Тэгшийн (Тэвш) улааны бичээс, Баруунбаян-Улаан сумын Хутаг уулын бичээс болон аймгийн музейд олдсон газар нь тодорхойгүй Өвөрхангайн бичээс нэртэй дурсгал тус тус багтана (Ц. Баттулга, 2022: 182‒197). Харин Өлзийт сумын Даахийн бичээс нь тус аймгийн нутгаас олдсон руни бичгийн зургаа дахь дурсгал болно. Үсэг зүй: Руни буюу эртний түрэг бичээс нь зөв бичих зүй тогтлын хувьд маш төгөлдөржсөн тухайн үеийн Түрэг, Уйгурын хаант улсын төрийн бичгийн хэл байсан нь ялангуяа сонгодог дурсгалуудаас тодорхой ажиглагддаг. Тухайлбал, эр болоод эм үгийг эгшиг, гийгүүлэгчээр нь ялган бичдэг төдийгүй, уншлага, дуудлагын хувьд ижилхэн, үүргийн хувьд ялгаатай дагавар нөхцөлийг ялган тэмдэглэсэн байдаг. Энэ нь тухайн үгийг авианы түвшинд ялгаж буй хэлбэр бөгөөд бичгийн хэлний хөгжлийн дээд түвшнийг илтгэнэ. Даахийн бичээс нь нийт таван зурлага үсгээс бүрдэх бөгөөд тухайн үсгүүдийн нэгээс бусад нь тодорхой, бичлэгийн түвшинд нэлээд тогтворжсон үед бичигдсэн болох нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл бичээс бичгийн сонгодог хэлбэрээ олчихсон байх үед бичигджээ. Харин бичээсийн төгсгөлийн нэгэн зурлага үсэг нь төдийлөн тодорхой бус байна. Энэ учир бид тухайн бичээснээ тун балархай тохиолдож буй төгсгөлийн гийгүүлэгч үсгийг сайн нягталж, бичээсийн хоёр дахь үгийн эхний “ču-” язгуураас хөөн, эр үгийн [r] R гийгүүлэгч байх магадлалтай хэмээн үзэж байна. Ийм болбоос тухайн үг нь эртний Түрэгийн ялангуяа Уйгурын хаант улсын үед идэвхтэй хэрэглэгдэж байсан “чур” хэмээх цол болох юм. Бичээсийн уншлага: Эхийн сийрүүлгэ: roc rK Үсгийн галиг: Q R č W R Үгийн галиг: Kar čur Орчуулга: Кар Чур ~ Кар[а] Чур 44 Кар[а] Чур хэмээхийн тухай: Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Дээд цохиотын бичээст “...qar čur ...” (Ц. Баттулга, 2022b: 139) хэмээн тохиолдох бөгөөд энэ нь бидний судалж буй Даахийн бичээстэй утга агуулгын хувьд ижилхэн байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл тухайн бичээсийг хоёр өөр газарт нэг хүн бичсэн байх магадлалтай. Баянхонгор аймгийн Галуутын сумын нутагт орших Дээд цохиотын бичээс нь тухайн үеийн Түрэг, Уйгурын хаант улс одоогийн Монгол улсын Архангай, Өвөрхангай аймгийн нутагт тодруулбал Орхоны хөндийд нийслэлээ байгуулсантай шууд холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл Орхоны хөндийд улсаа байгуулсан Түрэг, Уйгурын улсаас баруун зүг зорчих их зам дагуух маршрут нь одоогийн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг байсан тухай эрдэмтэн Ц. Баттулга өөрийн бүтээлдээ өгүүлсэн байдаг (Ц. Баттулга, 2022а: 51). Мөн тэрээр Дээд цохиотын бичээсийн тухай “…уг бичээсийн эхний гурван тэмдэгт маш тодорхой, харин төгсгөлийн тэмдэгт ихэд бүдгэрсэн байна” хэмээгээд “юутай ч түрэг, уйгурын үед Хар (kar, kara) нэрт чур (čur) цолтой нэгэн үүгээр дайрч өнгөрөхдөө өөрийн нэр цолоо бичжээ. Үүний учир аян замын тэмдэглэл”-ийн төрөлд багтах бичээс хэмээн үзэж болох юм” (Ц. Баттулга, 2022b: 139‒140) хэмээн өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед одоогийн Монголын төв нутгаас баруун тийш торгоны зам явахдаа буудаллаж, амарсан үедээ хаднаа өөрсдийн нэр, цолыг бичдэг байжээ. Энэ нь Монголын руни бичгийн бага дурсгалуудаас нилээд тодорхой харагддаг. Харин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдсон Даахийн бичээс нь Орхоны хөндийгөөс өмнө зүгт зорчих зүүн өмнөд салбар зам дагуух бичгийн дурсгал бололтой. Өөрөөр хэлбэл Кар ~ Кара нэрт Чур цолтон нь Түрэг эсвэл Уйгурын хаант улсын үед Орхоны хөндийгөөс өмнө зүгийн улс орон руу зорчихдоо тус газраар дайрч, өөрийн нэр цолыг (овгийг) бичиж эсвэл бичүүлж үлдээсэн байх боломжтой байна. Адилхан бичигдсэн тус хоёр бичээсээс үзэхэд Кар ~ Кара Чур нь Түрэг эсвэл Уйгурын хаант улсын төрийн албанд зүтгэж байсан нэг хүний үлдээсэн бичгийн дурсгал бололтой. Мөн Түрэг болоод Уйгурын хаант улсын үед Чур цолтонгууд (овогтонгууд) төрийн зарлиг, тушаал болоод мэдээг өөр улсад албан ёсоор хүргэдэг элч төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг байсан байж болох юм. Ингэвэл “чур” хэмээхийг цол хэмээн үзэхээс илүүтэй аль нэг “овог, аймагт” үүргээр өгсөн нэр гэж үзвэл зохилтой. Өөрөөр хэлбэл, Түрэг, Уйгурын хаант улсын үед Чур овогтонгууд төрийн бичгийг түгээх үүргийг хүлээдэг байжээ. Тийм учраас баруун, зүүн, өмнөд тийш зорчих төв зам дагуу чур овогтой (цолтой) хүмүүс илүү зорчиж, нэр алдараа бичиж үлдээсэн байна. Ингэвэл энэ нь тухайн үеийн төрийн тогтолцоо, системтэй шууд холбогдоно. Мөн Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сумын нутагт орших Хутаг уулын 1-р бичээсийн 1-р мөрнөө “...qara karkü )~käräkü) täŋrikän” (Ц. Баттулга, 2022b: 194) хэлбэрээр Кар ~ Кара хэмээх үг тохиолдож байна. Монголын нийт руни бичгийн бага дурсгалуудад Кар ~ Кара хэмээх нэр гурван газарт давтагдаж байгаа нь тухайн бичээсүүдийг нэг хүн бичсэн байх магадлалтай бөгөөд төрийн бичиг, зарлигийг хүргэх үүргийнхээ хүрээнд явж байхдаа аян замдаа бичиж үлдээсэн байх боломжтой байна. Бичээс тохиолдож буй оноосон нэр байх боломжтой “qar” хэмээх нь монгол, түрэг хэлний дундын шинжтэй “qara” хэмээх үгтэй холбоотой байх боломжтой юм. Хэрэв тийм бол “qar ~ qara” хэмээх нь тухайн хоёр хэлнээ ижил утгыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл сонгодог монгол хэлнээ “qar-a” (Я. Цэвэл, 1966: 660) бөгөөд орчин 45 цагийн монгол хэлнээ “хар” (МХЖТ, 2019: 363) хэлбэрээр тохиолдоно. Утга нь 1. цагааны эсрэг хөө, [жишээ нь:] нүүрсний өнгө, хар будаг, хар савхин гутал, хар гэртээ хаан, бор гэртээ богд, 2. муу санаа, хорон санаа, хорт муу үйл, [шилж.] 3.яршиг удсан, чирэгдэлтэй, [жишээ нь:] хар бороон дундуур, хар өглөөгүүр, 4. төрийн, шашны биш, [жишээ нь:] хар хүн ~ эр, эм бололцогчдын эрий нь, төрийн хар хүн [шилж.], 5. ганц, өөрийн, хувиа [жишээ нь:] хар бие ~ганц бие, хар толгойдоо гомдох, хар амиа бодох [шилж.] (Я. Цэвэл, 1966: 660-661) болох юм. Харин эртний түрэг хэлнээ тухайн үг нь үйл болоод нэр үгийн утгаар тохиолдоно. “qar” нэр үгийн утгаараа 1. снег (цас), 2. Верхняя часть руки, плечо (гарын дээд хэсэг, мөр), 3. qar qur et... (хар хур дуу гарах) тухайлбал, гэдэс хоржигнох, үйл үгийн утгаараа “qar-” 1. смешивать, примешивать (~холих, хутгах), 2. поперхнуться, подавитъся (~живэх, умбах), 3. переливаться через край (~[гол, нуурын] эргээс зөөх, гаталгах), выходить из берегов (~эргээс зөөх, гаргах), разливаться (~асгарах) гэх мэт утгаар (В. М. Наделяев нар, 1969 :422) тохиолдож байна. Харин “qara” хэлбэрээрээ 1. Черный (~хар), 2. темный (~харанхуй), лишеный света (~гэрэлгүй, гэгээгүй), погруженый во мрак (~харанхуйд живсэн, ууссан) 3. Злосчастный, злополучный (~азгүй, золгүй) [шилж.], 4. плохой (муу муухай, хорон) [шилж.], 5. обыкновеный, для повседневных (~энгийн, өдөр тутмын) [шилж.] (В. М. Наделяев нар, 1969: 422‒423) гэх мэт утгаар өргөн тохиолдох ажээ. Үүнээс гадна “qara” нь 2. масса, толпа (~ард олон, ард түмэн), тухайлбал, qara bodun, qara bölük, qara qamuγ, 3. компонент (~[өгүүлбэрийн эзэн биеийн] бүрэлдэхүүн)-ий утгаар тохиолддог байна. Тухайлбал, qara baqšï, qara buqa, qara kol, qara qan гэх мэт. Үүнээс үзэхэд тухай үг нь монгол, түрэг хэлнээ нэр болоод үйл үгийн үүргээр маш идэвхтэй хэрэглэгддэг байна. Тухайн үг нь эл хоёр хэлний дундын шинжтэй үг гэдэгт маргах аргагүй. Ялангуяа өнгөний нэр заах утгаараа тухайн хоёр хэлнээ өнөө ч адилхан утгыг илтгэхээс гадна бичлэгийн хэлбэрээ ч алдаагүй байна. Харин “qar-” хэмээх үйл язгуур ихэд анхаарал татна. Эртний түрэг болоод орчин цагийн түрэг хэлнүүдэд тухайн үйл язгуураас үүссэн олон нэр болоод үйл язгуур бий. Үүнийг бид Карчур~Карачур хэмээх хүмүүнтэй холбогдож болох нэгэн аймгийн нэртэй холбон тайлбарласныг “чур” хэмээхийн дараа үзнэ үү. Харин “чур” овогтой (цолтой) хүмүүсийн нэрс Монголын баруун, төв, хойд, өмнөд, зүүн бүс нутгаас нилээдгүй илэрч байна. Эдгээрийг сийрүүлбэл, Баруун бүс нутгаас Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших Бигэрийн 1-р бичээст “čur aŋar yolï” (Ц.Баттулга, 2022а: 108), Шаахар толгойн 1-р бичээст “... bal čur ...” (Ц. Баттулга, 2022a: 130), Дарвийн 1-р бичээст “... ay čur ...” (Ц.Баттулга, 2022a: 177), Дарвийн 2-р бичээст “... ay čur ...” (Ц.Баттулга, 2022a: 177), Ямаан усны хавцлын ханан хадны 1-р бичээст “... kün çur ...” (Ц. Баттулга, 2022a: 214) гэх мэт нийт 5 удаа тохиолдож байна. Харин төвийн бүс нутгаас Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших Тайхир чулууны 3-р бичээсийн 1-р мөрнөө, “bilgä tarduš alp čur ...” (Ц. Баттулга, 2022b: 42), 24-р бичээсийн 3-р мөрнөө “... k...k čurum ...” (Ц.Баттулга, 2022b: 46 II), 30-р бичээсийн 3-р мөрнөө “... tard[u]š kül čur ...” (Ц.Баттулга, 2022b: 48), Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Хавцгайтын хавцлын бичээст “... qarlïγ čur ...” (Ц. Баттулга, 2022b: 124) мөн аймгийн Хиргисийн овооны бичээсийн өмнө талын 2-р мөрнөө “... tuta yägän čur ...” (Ц.Баттулга, 2022b: 124), зүүн талын мөрнөө “... bilgä čurïmγa : t[oqïtdïm]” (Ц.Баттулга, 2022b: 128), Галуут сумын ну46 тагт орших Дээд цохиотын бичээст “... qar čur ...” (Ц. Баттулга, 2022b: 139), Өвөрхангай аймгийн Тэгшийн улааны (тэвш) бичээснээ “... yaγız čur ...” Ц. Баттулга, 2022b: 192), Баруун Баян-Улаан сумын нутагт орших Хутаг уулын 1-р бичээсийн 2-р мөрнөө “... yägän ančur ...” (Ц. Баттулга, 2022b: 194), 2-р бичээснээ “... ükük čur ...” (Ц. Баттулга, 2022b: 196), Өлзийт сумын нутагт орших Даахийн бичээснээ “kar čur”, Төв аймгийн Лүн сумын нутагт орших Улаан чулуутын 4-р бичээсийн 1-р мөрнөө “... qaya čur...” 3-р мөрнөө “... bäŋlig čur...” (Ц. Баттулга, 2022b: 223) хэмээн нийт 13 удаа тохиолдож байна. Мөн монголын зүүн бүсээс Говьсүмбэр аймгийн Чойрын хүн чулууны бичээсийн 4-р мөрнөө “... tun bilgä čur…” (Ц. Баттулга, 2022c: 49) хэмээн 1 удаа тохиолдож байгаа бол өмнөд бүсээс Өмнөговь аймгийн нутгаас олдсон Хотгорын зараа толгойн бичээсийн 1 болон 2-р мөрнөө “taγ čur...” (Ц. Баттулга, 2022c: 116) хэмээн 2 удаа тохиолдож байна. Энэ бүх тохиолоос үзэхэд “чур” хэмээх нь Монголын руни бичгийн бага дурсгалуудад нийт 20 удаа тохиолдож байгаа нь сонирхол татаж байгаа юм. Үүнийг цаашид нэхэн үзвэл зохилтой. Карчур~Карачуртай холбогдох боломжтой эртний түрэгийн нэгэн овог байгаа нь бидний сонирхолыг татаж байна. Тухайн овог нь эртний Түрэгийн хаант улсыг (I, II) бүрдүүлж байсан чухал овгийн нэгэн бөгөөд хятад сурвалжид 葛 逻 禄 (géluólù), исламын шашинт араб хэлээрх бичгийн дурсгалд ( حارلوقharluq), перс хэлээрх бичгийн сурвалжид ( حاللوهhalluh), төвд хэлээрх сурвалжид garlog, харин монгол бичгийн дурсгалд “qarlu’ud” (С.Мөнхсайхан, 2020: 108) буюу “харлугууд” хэмээн тохиолддог байна. Энэ нь Бэшбалык хотын баруун хойгуур тухайлбал, Алтай нурууны баруун тал Хар эрчис мөрөн, Тарвагтайн нуруу орчимоор төвлөн нутаглаж байсан (İ. A., 2001: 509) “Карлук” аймаг юм. Эл аймгийн тухай хятад бичгийн сурвалжуудад анх 605 онд тэмдэглэсэн бөгөөд Карлукууд нь Түрэгийн хаант улстай (I) холбоотон аймгуудын тоонд багтаж (A. Taşagıl, 2014: 76) байжээ. Үүнээс хойш 745 он буюу Түрэгийн хаант улс (II) мөхөх хүртэлх хугацаанд түүхэн олон үйл хэрэгт оролцсон тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байна. Карлугууд мөн л түрэг угсааны болох Басмил болон Уйгур аймгуудтай нэгдэн Түрэгийн хаант улсыг (II) 744 онд (A. Taşagıl, 2013: 67) бүрэн эзэлсэн байдаг. Тэд дундаасаа Басмилийн тэргүүлэгчийг хаанд өргөмжилжээ. Улсын баруун жигүүрийг Карлугууд, зүүн жигүүрийг Уйгурууд тэргүүлэх болов. Төдөлгүй Уйгурууд тухайн үеийн Тан улстай үгсэн дараа нь Карлугуудыг эгнээндээ нэгтээд Басмилаас суусан хааныг хөнөөсөн байна (A. Taşagıl, 2013: 67). Түүхэн сурвалжуудад Карлугуудтай холбоотой түүхэн баримтыг хөөн үзвэл ихэд сонирхолтой байна. Үүнээс хойш Карлугуудтай холбоотой байж болох нэгэн чухал мэдээ МНТ-ноо, …naiman-u Güčülük_qan Uiγurtai Qarlu’ud-i (Харлугудыг) da’arin Sarda’ul-un qajar-a Čui_müren-e bükün Qara_Kidad-un Gür_qan-tur neyilen otču’ui…§198, …Qarlu’ud-un (Харлугудын) Arslan_qan Qubilai-tur elsen irejü’üi… §235, …qubilai_noyan-i Qarlu’ut-tur (Харлугудад) ča’ura’ulba… §235 (С. Мөнхсайхан, 2020: 1040) хэмээн нийт гурван удаа тохиолдож байна. Үүнээс ажиглахад 8-р зууны үеийн эртний түрэгээр бичигдсэн сонгодог дурсгалуудад тохиолдож буй qarluk~Карлуг (түр.) аймаг нь хожмоо 13-р зууны үед монгол хэлээр бичигдсэн чухал дурсгалд qarluγ~Харлуг (мо.) хэлбэрээр тохиолдож байгаа нь ихэд сонирхолтой. Тухайн үгнээ бичлэгийн болоод агуулгын өөрчлөлт гараагүй байна. 47 Өөрөөр хэлбэл энэ нь нэг аймаг ажээ. Тэрчлэн монголчууд карлуг~Харлугуудыг маш эртнээс мэддэг байсан нь тодорхой байна. 8-р зуунд Басмил, Уйгур нартай хамтран хүчирхэг Түрэгийн хаант улсын эзэлж явсан тэд Уйгуруудтай харилцаагаа удаан хадгалж чадаагүй нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Тэд Түрэгийн хаант улсыг буулгаж авсан үеэс эхлээд улсын баруун жигүүрийг мэдэж байсан тухай дээр дурдсан. Тэгвэл МНТ-ноо Чингис хаан баруун зүгийг хэрхэн дайрлаар мордсон тухай маш тодорхой өгүүлсэн бөгөөд энэ хэсэгт Карлукуудын тухай: “…Найманы Хүчүлүг хан, Уйгурдай Харлугудыг дайран, Сартуулын газраа (газарт) Чүй мөрнөө бүхүн Хар Хятаны Гүр ханд нийлэн оджухуй, §235. Хубилай ноёныг Харлугуудад чагууруулав, Харлугуудын Арслан хан Хубилайд элсэн иржүхүй” (Ш. Чоймаа, 2011) хэмээн тохиолдоно. Үүнээс ажиглахад үйл явдал өрнөж буй газар нь одоогийн Шинжаан Уйгур, Зүүнгарын тал, Амударъяа, Сэрдаръяа мөрний ай сав бололтой. Өөрөөр хэлбэл Карлукууд Уйгурын хаант улсыг мөхсөний дараа ч 13-р зуун хүртэл 8-р зууны үеийнх шигээ баруун жигүүрийн нутгаа захиран, уугуул газар нутагтаа нөлөөгөө алдаагүй байжээ. Харин qarluk~Карлуг хэмээх үгийн тухай өгүүлье. Бид тухайн үгийн язгуурыг “qar-” хэмээх үйл язгуураас үүсэлтэй гэж үзвэл энэ нь дээр дурдсан 1. холих, хутгах, 2. живэх, умбах, 3. [гол, нуурын] эргээс зөөх, гаталгах гэсэн утгуудтай. Эдгээр утгаас “холих, хутгах” хэмээх утга нь илүү тохиромжтой. Тэгвэл “qar-” язгуурын дараа залгагдаж буй +luk нь “аливаа зүйлийг агуулах, бүхий” гэсэн утгыг илтгэдэг нэрээс нэр үг бүтээх дагавар юм. Ийм учир тухайн язгуурыг үйл язгуураар хүлээн зөвшөөрөх боломжгүй бололтой. Хэрэв зөвшөөрөл тухайн үйл язгуурт үг нь “холдсон, хутгагдсан” гэх утгыг илтгэх байжээ. Энэ учир “qar” хэмээхийг нэр язгуур гэж үзвэл илүү тохиромжтой. Өөрөөр хэлбэл 1. цас, 2. гарын дээд хэсэг, мөр, 3. хар хур дуу гарах гэсэн утгуудаас “цас” хэмээх нь илүү тохиромжтой. Ингэвэл “qar+luk” буюу “цастай, цас бүхий” гэсэн утгыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл тэднийг нүүдэлчид эртнээс амьдардаг газар нутгаар нь төлөөлүүлэн нэрлэдэг байсан байж болох юм. Түүхэн сурвалжаас бид тэндийг “Бэшбалык хотын баруун хойгуур тухайлбал, Алтай нурууны баруун тал Хар эрчис мөрөн, Тарвагтайн нуруу орчим” нутагладаг байсан тухай дээр өгүүлсэн билээ. Тэдний амьдарч асан энэ газар нь өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн намар, өвөл, хаврын цагтаа цас их унадаг бүс нутаг юм. Тийм учир тэд өөрсдийгөө эсвэл тэднийг “qar+luk” буюу “цаст газрынхан, цастууд” хэмээн нэрийдсэн байх бүрэн боломжтой байна. Тамга [Зураг 5]: Энэ төрлийн тамгатай төстэй дүрслэлүүд Булган аймгийн Сайхан сумын Моюнчурын гэрэлт хөшөө (Б. Аззаяа, 2013), Баян-Агт сумын Шивээт улаан (А. Энхтөр, С. Далантай, 2018), Төв аймгийн Бүрэн сумын Бичигт улаан хад зэрэг газруудын тамгатай ижил байна. Мөн Архангай аймгийн Их Тамир су-мын Тайхар чулуу, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, Баянхон-гор аймгийн Бууцагаан сумын Гурван мандал, Баянжаргалан сумын Мөрт уул, Билгэ хааны тахилын онгоны балбал чулууны тамга (Д. Батсүх, 2004) зэрэг газруудад Даахийн тамгатай төстэй дүрслэл бий. Дээрх дурсгалуудын дотроос Моюнчурын гэрэлт хөшөөн дээрх тамгыг ихэнх судлаачид Уйгурын Яглагар (药罗葛 — yao luo ge) овгийн тамга хэмээн үздэг. Учир нь Уйгурын хаант улсын эхэн үед Яглакар аймаг төр барьж байсан бөгөөд Моюнчур бол тус овгийн хоёр дахь хаан юм. Тиймээс гэрэлт хөшөөний магнай хэсгийн гол хэсэгт өөрийн овгийн тамгаа сийлж үлдээжээ. Үүний нэгэн адилаар Даахийн бичээсийн эзэн болох 48 “Хар[а]чур/Кар[а]чур” нь өөрийн овгийн тамгаа сийлж үлдээсэн бололтой. Бид дээр өгүүлсэн судалгаандаа үндэслэн тухайн тамга нь Уйгурын хаант улсыг байгуулахад хамтран зүтгэсэн гол гурван аймгийн нэг Карлук~Харлуг аймгийн тамга бололтой гэж үзэж байна. Өөр хэлбэл бичээсийг үйлдсэн Карчур~Карачур нь Уйгурын хаант улсын эхэн үед амьдарч байсан нэгэн бөгөөд шинэхэн Уйгурын хаант улсыг байгуулалцахын төлөө тэмцэж явсан нэгэн бололтой. Тэр дундаа улсын баруун жигүүр мэдэж асан Карлук аймгийн хүн байсан бололтой. Мөн тухайн тамга нь Уйгурын гол овгийн тамгатай нилээд төстэй байгаа нь магадгүй Уйгурын хаант улсыг байгуулсан Карлук, Басмыл, Уйгур аймгуудын тамга нь хоорондоо ижил төстэй байсан байх боломжтой байна. Тухайн тамганы тухай цаашид гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй. Дүгнэлт Тухайн бичээсийг үлдээсэн Кар[а]чур нь Уйгурын хаант улсыг байгуулахад тэргүүлэн оролцсон гурван аймгийн нэг болох Карлук~Харлуг аймгийн хүн бололтой. Карлуг аймаг нь Алтайн нурууны баруун тал Хар эрчис мөрөн, Тарвагтайн нуруу орчмоор VIII‒XIII зууныг хүртэл амьдарч байсан нь түүхэн сурвалжуудад тодорхой харагдаж байна. Мөн Монгол нутгаас олдсон руни бичгийн бага дурсгалуудаас үзэхэд “чур” цолтонгууд (овогтонууд) нь аймаг хооронд цаашлаад улс хооронд мэдээ хүргэх, түгээх үүргийг хүлээсэн өөрөөр хэлбэл тухайн үед элчийн үүргийг гүйцэтгэдэг байсан байх боломжтой байна. Мөн “чур” нь цол гэхээсээ илүүтэй ийм үүрэг хүлээсэн аймгийн доторх нэгэн “овог” байжээ. Мэдээ, хэл хүргэх, түгээх үүрэгтэй “чур” овог нь тухайн үеийн аймаг болгонд байсан бололтой. Өөрөөр хэлбэл Карчур нь бусад аймагт мэдээ, хэл хүргэх үүрэгтэй Карлук аймгийн “чур” овогтон байсан бололтой. Төрийн энэ тогтолцоо Түрэгийн өмнөх үеэс ч улбаатай байхыг үгүйсгэхгүй бөгөөд Уйгурын үед “чур” хэмээх нь нэгэн цол мэт ойлгогдох болсон байх боломжтой. Бичээст холбогдох тамга нь дүрслэлийн хувьд Уйгурын Яглагар аймгийн тамгатай маш ойролцоо боловч тухайн аймгийн тамга биш байна. Харин тухайн тамга нь Карлук~Харлуг аймгийн тамга бололтой. Тийм учраас Уйгурын хаант улсыг байгуулсан гол гурван аймгийн тамга хоорондоо маш ойролцоо байсан байх боломжтой байна. Тухайн бичээс нь монгол нутгаас олдсон руни бичгийн бага дурсгалын тоог нэгээр нэмэхээс гадна Баянхонгор аймгийн Галуут сумын нутгаас олдсон Дээд цохиотын бичээстэй яг адилхан байгаа нь түүхийн чухал сурвалж боллоо. Мөн бичээсийн үсэг зурлага, тиг тодорхой бөгөөд руни бичиг хэрэглэгдээд нилээд тогтворжсон үед бичигдсэн байна. Мөн Карчур нь Карлук аймгийн “чур” овогтон (цолтон) бол тухайн бичээс нь Уйгурын хаант улсын үед хамаарах бичгийн дурсгал бололтой. Товчилсон үгийн жагсаалт: МХЗБДЖТ — Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь МНТ — Монгол нууц товчоо Мо. — Монгол хэл Тү. — түрэг (турк )хэл 49 Таних тэмдэгт: (…) — эшлэл, тайлбар […] — зохиогчийн оруулсан нэмэлт тайлбар Ном зүй Крилл үсгээр: 1. Аззаяа Б. Орхон бичгийн дурсгал V (Моюнчурын гэрэлт хөшөө). Улаанбаатар, 2013. 2. Батсүх Д. Билгэ хааны тахилын онгоны балбал чулууны тамга. Studia Archaeologica. 2004; XXII, Fasc. 14. 3. Баттулга Ц. Монголын руни бичгийн бага дурсгал (The Small Monuments of Mongolian Runic Inscription) / Монголын Археологийн өв XII. Адмон ХХК. Улаанбаатар, 2020. Х. 364. 4. Баттулга Ц. Монголын руни бичгийн дурсгалын шинэ судалгаа I (A New Study on Mongolian Runic Inscriptions) // Монголын баруун бүс нутаг дахь руни бичгийн дурсгал. Адмон ХХК. Улаанбаатар, 2022. Х. 216. 5. Баттулга Ц. Монголын руни бичгийн дурсгалын шинэ судалгаа II (A New Study on Mongolian Runic Inscriptions) // Монголын төв, умард бүс нутаг дахь руни бичгийн дурсгал. Адмон ХХК. Улаанбаатар, 2022. Х. 248. 6. Баттулга Ц. Монголын руни бичгийн дурсгалын шинэ судалгаа III (A New Study on Mongolian Runic Inscriptions) // Монголын зүүн, өмнөд бүс нутаг дахь руни бичгийн дурсгал. Адмон ХХК. Улаанбаатар, 2022. Х.184. 7. Мөнхсайхан С. Монголын нууц товчооны үгийг эшлэн үзүүлсэн толь / Шинжлэх Ухааны Академи. Хэл зохиолын хүрээлэн. Бэмби сан ХХК. Улаанбаатар, 2020. Х. 1522. 8. Мөнхсайхан С. Монголын нууц товчооны тонгоруу толь. Шинжлэх Ухааны Академи. Хэл зохиолын хүрээлэн. Бэмби сан ХХК. Улаанбаатар, 2020. Х.186. 9. Мөнхтулга Р. Таван толгойн бичээс. Нүүдэлчдийн өв судлал. XXIII; Fasc. 3:35‒53. 10. МХЗБДЖТ [Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь] / Л. Болд, Ц. Өнөрбаян, М. Базаррагчаа нар. Улаанбаатар, 2019. Х. 542. 11. Древнетюркский словарь / В. М. Наделяев, Д. М. Насилов, Э. Р. Тенишев, А. М. Шербак; Академия наук СССР. Институт языкозания. Ленинград: Наука, 1969. С. 676. Текст: непосредственный. 12.Чоймаа Ш. Монголын нууц товчоо. Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг. Мөнхийн үсэг ХХК. Улаанбаатар, 2011. Х. 291. 13. Энхтөр А., Далантай С. Шивээт Улааны цогцолбор дурсгалын тухай. Studia Archaeologica. 2018; XXXVII, Fasc. 16. Латин үсгээр: 1. Iskender-Mochiri I. History of Civilizations of Central Asia (Development in contract: from the sixteenth to the mid-nineteenth century). Volume V. Paris: Unesco Publishing, 2003. P. 910. 2. İslam Ansiklopedisi, Türkiye Diyanet Vakfi, Cilt: 24. İstanbul. S. 509; Taşağıl A., Çin Kaynaklarına Göre Eski Türk Boyları (M.Ö III — M.S X. Asır), Atatürk Kültür, Dil ve Tarih Yüksek Kurumu, Türk Tarih Kurumu Yayınları, VII. Dizi, Sayı-206, /2. Baskı/, Ankara, 2013. S. 234. 3. Taşağıl A. Karlukların Coğrafi Dağılımı Üzerine. Türkiyat Mecmuası. Cilt: 24 /Bahar/. İstanbul. S. 75‒89. 50 THE DAAHI INSCREPTION © Zagarperenley Tumenbayar Researcher, Institute of Language and Literature, Academy of Sciences of Mongolia Mongolia, Ulaanbaatar
[email protected]© Sodnomzhamts D. Researcher, Institute of Archeology, Academy of Sciences of Mongolia Mongolia, Ulaanbaatar
[email protected]Abstract. We had a reading and examination of a newly discovered runic inscription in the Ulziit sum region of Övörkhangai Province. D. Sodnomjamts, a researcher at the Archaeological Institute of the Mongolian Academy of Sciences, discovered the inscription in August 2022, when he went to the area for field research. This inscription, consisting of a total of five characters, was written in a single line on a granite-formed rock, and a tamga was depicted next to the inscription. In this research study, besides the meanings of the words in the inscription, how the words are used in other Mongolian runic writing monuments and a brief explanation of the meaning and the seal associated with the inscription are given. Keywords:The Daakhi Inscription, Turkoloji, Runic Inscription, Linguistics. 51 Хавсралт Зураг 1. Өвөрхангай аймаг Зураг 2. Өлзийт сум Зураг 3. Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Даахь 52 Зураг 4. Бичээс оршиж буй хадан цохио Зураг 5. Даахийн бичээс ба тамга 53