Франц — Википедиа нэвтэрхий толь
Jump to content
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Франц Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠹᠷᠠᠨᠼ
ᠤᠯᠤᠰ
République française
Франц
Төрийн далбаа
Төрийн сүлд
Уриа:
Liberté, égalité, fraternité
("Эрх чөлөө, эрх тэгш байдал, ах дүүгийн холбоо")
Төрийн дуулал:
La Marseillaise
Их тамга
Европод төвлөрсөн Дэлхийн бөмбөрцөг дээрх Франц улс
Метропол Франц
(Францын Европын хэсэг)
Франц ба түүний далайн чанад дахь нутагууд
Франц
улсын байршил
(улаан эсвэл хар ногоон)
Европт
(ногоон &
хар саарал)
Европын Холбоонд
(ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Парис
48°51′N
2°21′E
48.850°N 2.350°E
48.850; 2.350
Албан хэл
ба үндэсний хэл
Франц
Угсаатны бүлгүүд
(2021)
92.3%
Франц
7.7% Бусад
Шашин
(2016)
51.1%
Христ
39.6%
Шашингүй
5.6%
Ислам
0.8%
Иудаизм
2.5% Бусад
Ард түмний нэршил
Францчууд
Төр засаг
Нэгдмэл
холимог засаглалтай
бүгд найрамдах улс
Ерөнхийлөгч
Эмманюэл Макрон
Ерөнхий Сайд
Себастьен Лекорню
Хууль тогтоох байгууллага
Парламент
Дээд танхим
Сенат
Доод танхим
Үндэсний Чуулган
Түүх
Баруун Франкын хаант улс
Вердений гэрээ
843 оны 8 сарын 10
Францын хаант улс
Францын Капет ургийн удирдагчид
987 оны 7 сарын 3
Бүгд Найрамдах Франц Улс
Анхны Бүгд Найрамдах Франц Улс
1792 оны
9 сарын 22
ЕЭЗН
-ийг
байгуулав
1958 оны
1 сарын 1
Одоогийн
үндсэн хууль
Тавдугаар Бүгд Найрамдах Франц Улс
1958 оны
10 сарын 4
Газар нутаг
Нийт
643,801
км
(248,573
миль
42
Усны эзлэх талбай
(%)
0.86 (2015)
Метропол Франц
ФҮГИ
551695 (
50
Метропол Франц (
Кадастр
543940.9
50
Хүн ам
2022 оны 7 сар тооцоо
67,897,000
20
Нягтаршил
105.4627/км
106
Метропол Франц, 2022 оны 7 сарын тооцоо
65,707,000
23
Нягтаршил
121/км
89
ДНБ
ХАЧП
2022
тооцоо
Нийт
$3.667 тэрбум
10
Нэг хүнд ноогдох
$56,036
24
ДНБ
(нэрлэсэн)
2022
тооцоо
Нийт
$2.936 тэрбум
Нэг хүнд ноогдох
$44,747
28
ОТББИ
(2020)
29.3
бага
ХХИ
(2021)
0.903
10
маш өндөр
28
Мөнгөний нэгж
Евро
) (
EUR
Номхон далайн франк
(XPF)
Цагийн бүс
UTC
+1
Төв Европын Цаг
Зуны цаг
ЗЦ
UTC
+2
Төв Европын Зуны Цаг
Огнооны формат
өө/сс/жжжж (
AD
Жолооны тал
баруун
Утасны томьёо
+33
Домэйн нэр
.fr
Франц Улс
Франц
France
дуудлагыг сонсох
fʁɑ̃s
], албан ёсоор
la République française
11
ʁe.py.ˈblik
fʁɑ̃.ˈsɛz
монгол хэлээр
Бүгд Найрамдах Франц Улс
) нь
Баруун
Европт
орших
тив дамнасан
ардчилсан
нэгдмэл төрийн байгууламжтай
улс
юм. Европ дахь үндсэн газар нутгаас гадна
далайн чанад газар нутагтай
Францын үндсэн орон
өмнө зүгийн
Газар дундын тэнгисээс
, умард зүгт
Ла-Маншийн хоолой
Умард тэнгис
, дорно зүгийн
Райн мөрнөөс
өрнө зүгийн
Атлантын далай
хүрнэ. Францчууд эх орноо геометрийн "6 өнцөгт" дүрстэй ижил байдгаас шалтгаалан
L’Hexagone
хэмээн нэрийднэ. Франц нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай
бүгд найрамдах улс
бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь
Парис
хот.
Эх газрын Франц нь
Бельги
Люксембург
Герман
Швейцар
Итали
Монако
Андорра
Испани
улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох
Францын Гвиана
нь
Бразил
Суринам
улсуудтай,
Сен-Мартен
нь
Нидерландын Антилын арлуудтай
тус тус хил залгана.
Ла-Маншийн хоолойгоор
Их Британитай
хил залгадаг.
17 дугаар зууны сүүл үеэс 19 дүгээр зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орон гэж тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун
Африк
, зүүн өмнөд
Азид
, маш том
колонийн гүрнийг
байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлж ул мөрөө үлдээсэн юм. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал
үндэсний нийт бүтээгдэхүүнээр
(ҮНБ) дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая
гадаадын жуулчдыг
хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг мөн тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь
Европын Холбоог
анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн
Нэгдсэн Үндэстний Байгууллагыг
байгуулсан орнуудын нэг бөгөөд
Франкофон
Их Найм
Латины холбоо
зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
байнгын гишүүн бөгөөд
цөмийн зэвсэгтэй
орон юм.
Дэлхийд франц хэлээр 300 сая орчим хүн ярьдаг.
Түүх
засварлах
кодоор засварлах
Балар эрт үе
засварлах
кодоор засварлах
Ласкийн хананд зурагдсан
тахь
Франц оронд
хуучин чулуун зэвсгийн үед
хамаарах хадны сүг зураг их байдаг.
12
Алдарт
Ласко
агуйн сүг зураг гэхэд 19600 жилийн тэртээ зурагджээ.
13
Мөсөн галавын
төгсгөлд (МЭӨ 10000) дулаарч, МЭӨ 7000 оны үеээс
шинэ чулуун зэвсгийн
үед дэвшиж, газар тариалан үүссэн.
13
МЭӨ 3000 оноос алт, зэс, хүрэл
төмрийн эринд
дэвшжээ. Энэ үеийг төлөөлсөн
Карнакийн чулуу
гэж газар байдаг.
Галл нутаг
засварлах
кодоор засварлах
Галл-Ромын үеэс бүтэн үлдсэн
Мезон Карре
сүм (МЭӨ I зуун)
МЭӨ 600 оны орчим
грек
худалдаачид Францын өмнөд эргийг «Массал» (өнөө
Марсель
) хэмээн суусан нь Францын хамгийн эртний хот юм.
14
Энэ үед
Альпийг
дагаад
кельт
угсааны отог аймаг Францад нэвтрэн байжээ. Ромын түүх бичигт бичсэнээр энэ үе, түүнээс хойш Францыг «
Галл»
лат.
Gallia
) хэмээж байв. Галл нь Францыг төдийгүй, умар
Итали
гэх мэт эргэн тойрныг хамарсан нэр. МЭӨ 390 онд
галлын
Бренн хэмээх толгойлогч
Ромыг
довтлож байв. МЭӨ 125 онд Галлын өмнөд хэсгийг
Ром
эзэлж
Provincia Romana
15
гэсэн нь өдгөө «
Прованс»
нутгийн нэр болон хоцорчээ. МЭӨ 52 онд кельтийн аверн аймгийн
Верцингеториг
галлын цэргийг хураан засч
Юлий Цезарьтай
тэмцээд бараагүй.
16
Ромын мэдэлд байсан таван зуун жилийн Галлд
Лион
(Галлын төв байсан) мэтийн олон хот балгас ром хийцээр
зээл
театр
амфитеатр
халуун усны онгоцтой
байдлаар баригдаж байжээ.
17
V зуунд герман угсааны аймгийн довтолгоо ширүүсч
18
Ромын үеийг төгсгөсөн.
19
Франк улс
засварлах
кодоор засварлах
498 онд Франкийн I Хлодвиг ван католик шашинд орж адислуулжээ
Умард хязгаарт байсан
франкууд
давшиж төв Галлыг эзэлж авав. 498 онд
1-р Хлодвиг
ван
католик
шашинд орсон анхны герман байлдан дагуулагч болжээ. Франкууд
христэд
итгэж, аажмаар
герман
бус
роман
төрлийн хэлтэн болж галлчуудаас ялгарсангүй тул Галлыг хойшид «Франк» гэдэг болжээ. I Хлодвигийг өнгөрсний дараа дөрвөн хөвүүн нь улсыг хуваан захирч, дараа нь гурав, хоёр болоод 679 онд
3-р Теодорих
дахин нэгтгэж авчээ. Хааны ургийн чадал доройтох үед ордны даамал
Пипин
төр эргүүлж улсын ван (752–768) суугаад түүний ор залгасан
Их Карл
(800–814) хойд, урдгүй газар нутгаа ихээр тэлэв. 843 онд
Вердений гэрээгээр
Карлын гурван ач эзэнт гүрнийг хуваахад баруун хэсэг нь
Халзан 2-р Карлд
ирсэн нь томорсоор XIII зуунаас хойш түүхнээ «Франц» гэгдсэн юм.
20
843–1792 он
засварлах
кодоор засварлах
985–1947 оны Франц орны эн
IX зуунд
викингчүүд
довтолсоор умард эрэгт
Нормандын гүнт улс
(911–1204)-ыг байгуулж, харин Францын вангийн хүч доройтож нийслэл хавиа л захирч байв. Иймээс 987 онд
каролийн
удам түлхэгдэж,
капетийнхан
(987–1328) хаан ширээнээ гарч ирсэн. Тэгээд
Загалмайтны аян дайн
, дотоодын шашны бослоготой (1170 оны
вальдены
хөдөлгөөн, 1209–1229 оны
Альбигойн
дайн) тэмцэж байлаа. Вангийн титэм 1328 онд
валуа
, хоёр зууны дараа
бурбон
(1589–1792) овогтонд шилжжээ.
Зуун жилийн дайн
(1337–1453)-д эхлээд
Англи
эзэрхэн давшсан ч Франц ялж газар нутгаа хадгалж төгссөн энэ үед зоригт
Жанна д’Арк
тодорсон билээ. XI Луи (1461–1483) хааны үеэс вангийн эрх хязгааргүй өсч, Франц ч дараагийн зуунуудад
Европын
улс төрийн гол тоглогч,
франц хэл
Европын орнуудын язгууртаны хэл болжээ. 1494–1559 онд Франц улс
Италийн дайнд
оролцов. Улс дотор шинэ
протестант
, хуучин
католик
номлолоор талцан дайтаж 1572 оны
Варфоломейн шөнө
30000 хүн хядагдаж байсан түүхтэй. 1635–1659 онд
Испани
, 1672–1678 онд
Нидерландтай
байлдаж, 1688–1697 онд
Пфальцийн
, 1701–1713 онд
Испанийн өвийн төлөө дайнд
оролцож байжээ.
Үүний хажуугаар
Жак Картье
далайчин 1534 онд Америк тивийн
Ньюфаундлендад
газардсанаас эхлэн Франц улс
колоничлох
аянд эхэлсэн юм. Эхний ээлжинд
Шинэ Франц
гэж байсан нь 1760 оноос алдарч
АНУ
Канад
болон өөрчлөгдсөн бол
Карибын тэнгис
хавийн
Францын Өрнө Энэтхэг
колониос ихэнх нь Францын мэдэлд үлдэж,
Хаити
Сент-Льюс
зэрэг зарим нь тусгаар тогтножээ. 1624 онд өрнө Африкийн
Сенегалд
газардаж, 1763 онд Өмнөд Америк дахь
Гвианыг
колоничлон авчээ.
Британитай
колони
булаацалдаад
1763 онд Шинэ Францыг алдан ялагдав. Үүнээс ван
Америкийн
тусгаар тогтнолыг дэмжиж, санхүүгээ доройтуулаад өөрөө хусуулжээ. Сэргэн мандалтын энэ үед
А. Лавуазье
нарын олон эрдэмтэн төрж гарсан.
Хувьсгалаас хойш
засварлах
кодоор засварлах
1830 оны хувьсгалын зураг
Холбоотны цэрэг
Нормандад
газардаж баруун фронтыг нээжээ
1789 онд Бастилийн цайзыг эзэлж авсанаар эхэлсэн
Францын хувьсгал
вангийн хэмжээгүй эрхийг хязгаарлаж
хэмжээт эрх
болгоод зогсолгүй
хүний эрх
иргэний эрхийг
тунхаглаж, 1792 онд Бүгд Найрамдах Франц Улсыг байгуулав.
21
Европын бусад орны Хаан засаглалтай орнууд шинэ дэглэмд дургүйцэж франц Хаант засгийн хуучин эрхийг сэргээхийг оролдож олон улсын тэмцэлдээн болсон ч хүчээ авсан Францын хувьсгалчид 1792–1802 оны хооронд ялан дийлж чадсан юм. Францад 1793-1796 оны хооронд л гэхэд 200,000–450,000 хүний амь үрэгдсэн гэдэг.
22
Наполеон I Бонапарт
1799 онд Засгийн эрхэнд гарч 1804 онд
Францын хаан
болов. Францыг эсэргүүцсэн
Их Британи
тэргүүтэй Европын орнуудтай Францын дотоодын хамсаатнуудынхаа хамтаар дайтаж бүгдийг ялж нутгаа тэлсэн боловч 1812 онд
Оросыг
ялж чадалгүй буцаад 1815 онд
Ватерлоод
Ангилд ялагдснаар угуул нутагтаа эргэн ирж, Бурбон овогтон Хааны суудалд дахин эргэн (1815–1830) гарчээ.
23
1830 оны долоодугаар сард төр дахин гүнзгий хувьсч, Бүгд найрамдах улсаа хоёр дахь удаагаа байгуулав. Үүний дагуу 1848 онд Европ даяар
хувьсгал гарч
боолчлолоос татгалзаж, сонгуульд нийгмийн бүх ангийн эрчүүд санал өгдөг эрхтэй болсон юм.
1870 онд
Пруссийн Хант Улс
нэгдэн байгуулагдахыг сөрж байлдаж байсан бол
Дэлхийн нэгдүгээр дайнд
Антантын,
хоёрдугаар дайнд
Холбоотны тал гээд мөн Германы эсрэг талд орж дайтаж байв. I дайнд хүн амынхаа 4% (1.2 сая)-ийг алдсан
24
бол II дайнд 55 түмэн (1.35%) амь үрэгдсэн байна.
Нацист Герман Польш руу дайрч
дэлхийн хоёрдугар дайн
эхэлхэд Франц улс Их Британитай хамт 1939 оны 9-р сарын 3-нд Германд дайн зарласан байна. Гэсэн хэдий ч Францын арми идэвхтэй цэргийн ажиллагаа явуулаагүй ("Сонин дайн" гэж нэрлэгддэг). Дайны явцад нөлөөлөх цорын ганц оролдлого бол Саарын довтолгоо байсан юм. Францыг эзлэх ажиллагаа 1940 оны 5-р сарын 10-нд Герман, 1940 оны 6-р сарын 10-нд Итали довтолсноор эхэлж, 1944 оны 8-р сард Вишигийн дэглэм (
франц
Régime de Vichy
) нурж, Францыг чөлөөлсөнөөр дуусгавар болсон юм. Энэ үеэр нацистуудын эсрэг
Францын эсэргүүцлийн хөдөлгөөн
байгуулагдсан.
Дайны уршигаар туйлдсан Франц улс колони улс руугаа эргэж хандсан.
Энэтхэг-Хятадын хойг
дахь колонио сэргээхийг хүссэн ч
Вьетнам
Лаос
бууж өгсөнгүй 1954 оны
Женевийн бага хурлаар
эдгээр орнууд тусгаар болсон юм. Тэр жил хамгийн чухал колони байсан
Алжир
Францын эсрэг босоод 1962 онд санасандаа хүрэхтэй зэрэгцэн 1956 онд
Тунис
Марокко
, 1960 онд бусад олон орон Францаас тусгаар тогтносон байна. Францын харьяанд үлдсэн нь бас цөөнгүй бөгөөд өдгөө
Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэр
гэгддэг.
Тавдугаар БНУ
засварлах
кодоор засварлах
1958 оны 10 дугаар сарын 14-д Францад шинэ Үндсэн хууль мөрдөж эхэлснээр өнөө хүртэл үргэлжилж буй «Тавдугаар
Бүгд найрамдах улс»
хэмээх эрин эхэлжээ.
25
Гол өөрчлөлт гэвэл
парламентын
эрх мэдэл давамгайлж байсныг халж
ерөнхийлөгчийн
эрх мэдэл давамгай болсон хэрэг юм. Тэр үед генерал
Шарль де Голль
(1959–1969) ерөнхийлөгч байсан. Дайны дараа хурдацтай
аж үйлдвэржиж
, нийгмийн бүх салбар дэвшин хөгжсөн байна. 1960 онд
цөмийн зэвсэгтэй
болж дэлхийн тавцанд нөлөөгөө тэлэн өргөсөн юм. Мөн
НАТО
Европын холбоог
байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Улс орон
засварлах
кодоор засварлах
Төр засаг
засварлах
кодоор засварлах
БНФУ-ын ерөнхийлөгч Эмманюэл Макрон
Франц улс
нэгдмэл
төрийн тогтолцоо бүхий, Ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу
бүгд найрамдах засагт
төрийн хэлбэртэй,
ардчилсан
улс төрийн тогтолцоотой орон юм.
26
Одоо үйлчилж буй Үндсэн хууль нь 1958 оны 10 дугаар сарын 4-нд батлагджээ. Шинэ Үндсэн хуулийн дагуу
төр улс
болон
Францын Засгийн газрын
тэргүүн нь
ерөнхийлөгч
бөгөөд бүх нийтийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай (2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө 7 жил байсан) сонгогддог. Одоогийн буюу улсын түүхэн дэх 25 дахь ерөнхийлөгч
Эмманюэл Макрон
2017 оны 5 сард Тангараг өргөж ажлаа хүлээж авсан.
Франц улсын хууль тогтоох байгууллага бол хоёр танхимтай
Франц улсын Парламент
. Үүнд 348 суудал, 9 жилийн хугацаатай Францын Дээд танхим-
Сенат
Sénat
), 577 төлөөлөгч 5 жилээр сонгогддог Доод танхим болох
Үндэсний Ассамблей
франц
Assemblée nationale
) хоёр орно. Францын Сенат Засгийн газрын үйл ажиллагааг хянадаг бол Үндэсний ассамблей гүцэтгэх засаглалыг (сайд нар)-ыг томилж, огцруулах эрхтэй. Харин нөгөө талаас улсын Ерөнхийлөгч Үндэсний Ассамблейг тарааж, шинэ сонгууль зарлан явуулах онцгой эрхтэй.
2020 оны 7 дугаар сараас Засгийн газрыг Жан Кастекс тэргүүлж байна.
1980-аад оноос хойш Францын
намууд
үндсэн хоёр чигтэй болж тогтсон. Энэ нь:
Социалист Нам
(одоо эрх барьж буй) манлайлж, Европ Экологи Ногоон, Зүүний Нам, Эрс Зүүн Нам зэрэг намыг багтаасан зүүн-төвийн баримжаатай;
Ардын Хөдөлгөөний Холбоо
нам тэргүүлж байгаа, урьд Францын Ардчилсан Холбоо гэдэг нам байсан баруун-төвийн баримжаатай хоёр юм.
Франц улс
Нэгдсэн Үндэстний Байгууллага
(1945),
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл
(1973),
ДХБ
(1995),
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага
зэрэг олон улсын байгууллагын гишүүн юм.
Орон нутаг
засварлах
кодоор засварлах
Нор
-Па-де-
Кале
Пикарди
Дээд
Норманди
Иль-де-
Франс
Шампань
— Арденн
Лотаринг
Эльзас
Франш-
Конте
Бургунд
Төв
Пеи-де-
ла-Луар
Бретань
Доод
Норманди
Пуату —
Шаранта
Лимузен
Овернь
Рона
— Альп
Аквитани
Өмнөд
— Пиренеи
Лангедок
— Руссильон
Прованс
— Альп
— Номин эрэг
Корсика
Францын 2016 оны 1 сарын 1-нээс хойших шинээр байгуулагдсан мужууд ба далайн чанад дахь мужуудын газрын зураг
Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэрийн газрын зураг
Франц улсын нийт нутаг дэвсгэр
673,843
кв.км. Европ дахь үндсэн их газрын Франц орон, далайн чанад газар гэж хоёр хуваан үздэг.
Үндсэн Франц орон 18 «режион» (
муж
) болж хуваагдана (2015 оны хүртэл 22 муж). Дотроо 96 «
департаменттай»
. Далайн чанадын олон нутгаас 5 нь муж буюу аймаг газар болно. Ингэхээр Франц улс нийлээд 27 муж, түүний 101 нь департамент. Департамент цааш 342 «рондисман», 4058 «кантон», 36766 «коммун» (суурин) болж задардаг.
Европ дахь Франц орны 22 мужийн нэр, доторх аймаг, хүн амын тоо
27
д/д
Муж
Департамент
Хүн амын тоо
д/д
Муж
Департамент
Хүн амын тоо
Аквитани
3,232,352
(2012)
12
Овернь
1,347,387
(2012)
Бретань
3,199,066
(2012)
13
Өмнөд-Пиреней
2,881,756
(2012)
Бургунд
1,642,734
(2012)
14
Пеи де ла Луар
3,571,495
(2012)
Доод Норманди
1,473,494
(2012)
15
Пикард
1,914,844
(2012)
Дээд Норманди
1,836,954
(2012)
16
Прованс-Альп-Номин эрэг
4,899,155
(2012)
Иль-де-Франс
11,786,234
(2012)
17
Пуату-Шаранта
1,770,363
(2012)
Корсика
309,693
(2012)
18
Рона-Альп
6,230,691
(2012)
Лангедок-Руссильон
2,636,350
(2012)
19
Төв
2,548,065
(2012)
Лимузен
742,771
(2012)
20
Франш-Конте
1,171,763
(2012)
10
Лотаринг
2,350,920
(2012)
21
Шампань-Ардень
1,335,923
(2012)
11
Нор-Па-де-Кале
4,038,157
(2012)
22
Эльзас
1,845,687
(2012)
Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэрийн нэр, хүн амын тоо
д/д
Таван аймаг
Хүн ам
д/д
Таван нутаг дэвсгэр
Хүн ам
Гваделуп
405,739
(2013)
Францын Полинез
268,270
(2012)
Францын Гвиана
250,109
(2013)
Сен-Бартелеми
9,035
(2011)
Майот
212,645
(2012)
Сен-Мартен
36,286
(2011)
Мартиник
386,486
(2013)
Сен-Пьер-Микелон
6,080
(2011)
Реюньон
840,974
(2013)
Уоллис-Футуна
15,289
(2009)
Газар усан
засварлах
кодоор засварлах
Эх газрын Францын газрын гадаргын гуравны хоёр нь тэгш тал юм. Үлдэх хэсэгт нь
Альпийн нуруу
(Баруун Европын хамгийн том нуруу),
Пиренейн уулс
, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна.
Далайд
4 гарцтай:
Ла Манш
Хойд тэнгис
Атлантын далай
Газар дундын тэнгис
. Франц улсын эргийн бүс нутаг нь 5500 км.
Байгалийн нөөц
засварлах
кодоор засварлах
Усан үзэм тарьсан талбай
Далайн уур амьсгалтай булан
өдөө аж ахуй
ба
ойн үйлдвэрийн
48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий.
Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд:
Байгалийн нөөц газар 132
Биологийн хамгаалалтай бүс нутаг 463
Далайн эрэг хавийг хамгаалах байгууллага 389 газрыг хамгаалалтад авчээ.
Газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35
дархан цаазтай газар
байгуулсан.
Байгаль орчныг хамгаалахад
22,1 тэрбум
евро
зарцуулсан ба оршин суугч бүрээс 378
евро
буюу 2480
франк
гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд
НҮБ
-аас гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлд Франц улс идэвхтэй оролцсоор ирсэн.
Уур амьсгал
засварлах
кодоор засварлах
Уур амьсгалын гурван төлөвтэй:
баруун хэсэгтээ далайн чийглэг уур амьсгалтай
өмнө зүгт
Газар дундын тэнгисийн
дулаан уур амьсгалтай
төв ба зүүн хэсгээрээ
эх газрын уур амьсгалын
шинж давамгайлдаг.
Нийгэм
засварлах
кодоор засварлах
Хүн амын тоо
засварлах
кодоор засварлах
2013 оны 1-р сарын 1-ны байдлаар Франц оронд 63,702,000, далайн чанад нутаг дэвсгэрт 2,692,000, тэдгээрийн нийлбэр Франц улсад 66,394,000 хүн амьдарч байна.
28
Хүн амын тоо жилд дунджаар +0.6%-иар өсч байгаа.
29
Хүн амын олноор дэлхийн 194 улсаас
21-р байранд
, 1 км
талбайд 116 хүн ноогддогоороо
89-рт
жагсдаг.
2018 оны байдлаар нийт 14 сая цагаачид ба тэдний үр удам (Францын хүн амын 20.9%) байжээ. Францын ГХЯ-ны мэдээлсэнээр Франц улсад 5 сая орчим лалын шашинтан амьдарч байгаа ажээ.
Францын 1-3 сая хүн амтай хотууд: Парис — 2,2 сая (2009), Марсель — 1,6 сая (2007), Лион — 1,4 сая (2007), Лилль — 1,3 сая (2007), Тулуз — 1,1 сая (2007).
Ард түмэн
засварлах
кодоор засварлах
Кельт
ром
герман
угсааны овог аймгаас эрт дээр бүрэлдсэн
франц үндэстэн
бол Франц улсын үндсэн хүн ам. Колонит орны онцлогоор Франц хүн амын их нүүдэл шилжилтэд өртсөн. Цагаачид Франц руу ирж,
францчуудаас
Америк тив
гэх мэт орноо суусан нь тоймгүй болсон тул 1872 оноос эхлэн хүн ардын
яс
үндсийг
бүртгэхээ байжээ. 2004 оны судалгаанд Франц орныхны 85 хувь нь
цагаан арьстан
, 10 хувь нь
Умард Африкийн
цагаач, 3.5 хувь нь
хар арьстан
, 1.5 хувь нь
Азийн
цагаачид байна гэжээ. Онцловол XIX зуунаас
Итали
, мөн эргэн тойрны
Испани
Португал
Грек
Польш
Туркээс
олон мянгааар шилжин ирж байв. 1950-иад оноос хойш
магреб
Алжир
Марокко
Тунисаас
) хүмүүс ирж франц соёлтон болжээ.
Хот суурин
засварлах
кодоор засварлах
Франц улсын тэргүүлэх арван зургаан хот, бөөгнөрөл
Хот
Муж
Хүн ам
Хүйн хамт
Хот
Муж
Хүн ам
Хүйн хамт
Парис
Иль-де-Франс
2,249,975
10,516,110
Парис
Лион
Бордо
Аквитан
239,399
851,071
Марсель
Прованс-Альп-Кот д’Азур
850,636
1,560,921
10
Лилль
Нор-Па-де-Кале
227,533
1,018,809
Лион
Рона-Альп
491,268
1,567,537
11
Ренн
Бретань
208,033
464,237
Тулуз
Миди-Пиреней
447,340
892,115
12
Реймс
Шампань-Ардень
180,752
209,086
Ницца
Прованс-Альп-Кот д’Азур
344,064
943,665
13
Гавр
Дээр Норманд
174,156
239,566
Нант
Пеи де ла Луар
287,845
597,879
14
Сент-Этьен
Рона-Альп
170,049
369,586
Страсбург
Эльзас
272,222
451,522
15
Тулон
Прованс-Альп-Кот д’Азур
163,974
556,920
Монпелье
Лангедок-Руссильон
264,538
400,470
16
Гренобль
Рона-Альп
157,424
501,045
Эх сурвалж:
2011 оны хүн амын тооллого
30
Хавсралт
засварлах
кодоор засварлах
Зүүлт, тайлбар
засварлах
кодоор засварлах
"Share of the population in France 2021, by nationality status"
statista.com
. August 5, 2022.
El Karoui, Hakim (2016-09-19).
"A French Islam is possible"
(PDF)
Institut Montaigne
(Англи хэлээр)
. Татаж авсан:
5 September
2022
"Field Listing
:: Area"
The World Factbook
. CIA.
Эх хувилбараас
архивласан: 31 January 2014
. Татаж авсан:
1 November
2015
Загвар:PD-notice
"Surface water and surface water change"
. Organisation for Economic Co-operation and Development (OECD)
. Татаж авсан:
11 October
2020
"France Métropolitaine"
INSEE
. 2011.
Эх хувилбараас
архивласан: 28 August 2015.
"Demography – Population at the beginning of the month – France"
Insee
. 28 July 2022
. Татаж авсан:
14 August
2022
"Demography – Population at the beginning of the month – Metropolitan France"
insee.fr
. 28 July 2022
. Татаж авсан:
14 August
2022
"World Economic Outlook Database, October 2021"
imf.org
. International Monetary Fund
. Татаж авсан:
25 February
2022
"Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey"
ec.europa.eu
Eurostat
. Татаж авсан:
21 June
2022
"Human Development Report 2021/2022"
(PDF)
(Англи хэлээр).
United Nations Development Programme
. 8 September 2022
. Татаж авсан:
8 September
2022
"Нэгдсэн Үндэстний Байгууллагын статистикийн хэлтэс ба НҮБ-ын газар зүйн нэр хариуцсан мэргэжилтний бүлгэмээс гаргасан албан ёсны нэршлийн дагуу (UNGEGN)"
Эх хувилбараас
архивласан: 2011-07-28
. Татаж авсан:
2022-09-27
"Early human marks are 'symbols'"
Jean Carpentier (dir.), François Lebrun (dir.), Alain Tranoy, Élisabeth Carpentier et Jean-Marie Mayeur (préface de Jacques Le Goff), Histoire de France, Points Seuil, coll. «
Histoire
», Paris, 2000 (1re éd. 1987), p. 17
ISBN 2-02-010879-8
The Cambridge ancient history.
Carpentier et al 2000, p.44-45
Carpentier et al 2000, pp. 53–55
Carpentier et al 2000, p. 84
Carpentier et al 2000, pp. 84–88
"Treaty of Verdun".
Censer, Jack R. and Hunt, Lynn. Liberty, Equality, Fraternity: Exploring the French Revolution. University Park, Pennsylvania: Pennsylvania State University Press, 2004
"The Terror in the French Revolution"
(PDF)
Эх хувилбараас
(PDF)
архивласан: 2012-01-17
. Татаж авсан:
2014-02-18
Blanning, Tim (April 1998).
"Napoleon and German identity
Memento
13. Тавдугаар сар 2012
цахим архивт
"France's oldest WWI veteran dies"
Loi constitutionnelle du 3 juin 1958 portant dérogation transitoire aux dispositions de l'article 90 de la Constitution
"Comparative studies in Freedom – France"
Эх хувилбараас
архивласан: 2015-03-21
. Татаж авсан:
2014-02-18
Décret n° 2012-1479 du 27 décembre 2012 authentifiant les chiffres des populations de métropole, des départements d'outre-mer de la Guadeloupe, de la Guyane, de la Martinique et de La Réunion, de Saint-Barthélemy, de Saint-Martin et de Saint-Pierre-et-Miquelon.
Population of Metropolitan France and the 4 old overseas departments (
Archive copy
Memento
26. Зургаадугаар сар 2015
цахим архивт
), plus the new overseas department of Mayotte (
), plus the overseas collectivities of French Polynesia (
), New Caledonia (
), Wallis and Futuna (
), and St Martin, St Barth, and St Pierre and Miquelon (
)].
"Évolution générale de la situation démographique, France"
Цахим холбоос
засварлах
кодоор засварлах
Commons: France
– Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Францын гадаад хэргийн яам
(англи хэлтэй)
Ерөнхий
France
, from the BBC
France
, from the
Encyclopædia Britannica
France
at
UCB Libraries GovPubs
Эдийн засаг
National Institute of Statistics and Economic Studies
OECD France statistics
permanent dead link
Засгийн газар
(Франц)
Йlysйe.fr
- Official site of the French Presidency
(Франц)
Official Site of the Government
Official site of the French public service
– Links to various administrations and institutions
Chief of State and Cabinet Members
on
The World Factbook
Official site of the National Assembly
Official site of the Senate
Соёл урлаг
Cocorico! French culture
Contemporary French Civilization
, journal, University of Illinois.
Frenchculturenow.com: French society, culture, politics news
Аялал жуулчлал
FranceGuide
- Official website of the French Government Tourist Office
Weather forecast for France
permanent dead link
Европын
улс орнууд ба харьяа нутгууд
Бүрэн эрхт улсууд
Австри
Азербайжан
Албани
Андорра
Армени
Беларусь
Бельги
Болгар
Босни ба Херцеговин
Ватикан
Герман
Грек
Гүрж
Дани
Ирланд
Исланд
Испани
Итали
Их Британи
Казахстан
Кипр
Латви
Литва
Лихтенштайн
Люксембург
Мальта
Молдав
Монако
Монтенегро
Нидерланд
Норвеги
Орос
Польш
Португал
Румын
Сан-Марино
Серби
Словак
Словени
Турк
Украин
Умард Македон
Унгар
Финланд
Франц
Хорват
Чех
Швед
Швейцар
Эстони
Хязгаарлагдмал хүлээн
зөвшөөрөгдсөн улсууд
Абхаз
Арцах
Косово
Умард Кипр
Өмнөд Осети
Приднестр
Хараат
нутаг дэвсгэр
Дани
Фарерын арлууд
Данийн хаант улсын өөртөө засах орон
Их Британи
Акротири ба Декели
(Тусгаар Цэргийн Бааз)
Гибралтар
Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр
Титмийн хараат газар
Гернси
Олдерни
Гернси
Сарк
Жерси
Мэн арал
Дотоод бүрэн эрхт
байдлын
тусгай бүс
Финланд
Аландын арлууд
(1921 оны
Аландын конвенцид
хамаарах
өөртөө засах бүс
Норвеги
Свальбард
Свальбардын гэрээнд
хамаарах
нэгдээгүй газар
Нэгдсэн Вант Улс
Англи
Шотланд
Уэльс
Умард Ирланд
Их Британи-Ирландын гэрээнд
хамаарах
Нэгдсэн Вант Улсын улс
Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.
Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
Европын ойр орчмын
далайн арлууд
нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
Ангилал
Европын портал
Их найм (G8)
ба
Их найм + Тав (G8+5)
G8 гишүүд
Канад
Франц
Герман
Итали
Япон
Орос
(хасагдсан)
Их Британи
АНУ
Төлөөлөгч
Европын Холбоо
G8+5
Бразил
Хятад
Энэтхэг
Мексик
Өмнөд Африк
Мөн үзэх
G6
G7
G7+1
G4 (Европ)
G4 (НҮБ)
Европын Холбооны
гишүүн улсууд
Австри
Бельги
Болгар
Герман
Грек
Дани
Ирланд
Испани
Итали
Кипр
Латви
Литва
Люксембург
Мальта
Нидерланд
Польш
Португал
Румын
Словак
Словени
Унгар
Финланд
Франц
Хорват
Чех
Швед
Эстони
Мөн үзэх:
Европын Холбооны боломжит өргөтгөл
ба
өмнөх гишүүд
Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын
гишүүн улсууд (ЕАБХАБ)
Австри
Азербайжан
Албани
Америкийн Нэгдсэн Улс
Андорра
Армени
Беларусь
Бельги
Босни ба Херцеговин
Болгар
Ватикан
Герман
Гүрж
Грек
Дани
Ирланд
Исланд
Испани
Итали
Их Британи
Казахстан
Канад
Кипр
Киргиз
Латви
Литва
Лихтенштайн
Люксембург
Македон
Мальта
Молдав
Монако
Монгол
Монтенегро
Нидерланд
Норвеги
Орос
Польш
Португал
Румын
Сан Марино
Серби
Словак
Словени
Тажикистан
Турк
Туркменистан
Узбекистан
Украин
Унгар
Финланд
Франц
Хорват
Чех
Швед
Швейцар
Эстони
Хамтрагч улсууд:
Австрали
Алжир
Афганистан
Египет
Израил
Йордан
Марокко
Өмнөд Солонгос
Тайланд
Тунис
Япон
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагын гишүүн улсууд
Австрали
Австри
Америкийн Нэгдсэн Улс
Бельги
Герман
Грек
Дани
Израил
Ирланд
Исланд
Испани
Итали
Их Британи
Канад
Колумби
Латви
Литва
Люксембург
Мексик
Нидерланд
Норвеги
Өмнөд Солонгос
Польш
Португал
Словак
Словени
Турк
Унгар
Финланд
Франц
Чех
Чили
Швед
Швейцар
Шинэ Зеланд
Эстони
Япон
"-с авсан
Ангилал
Articles with dead external links from Долдугаар сар 2024
Articles with dead external links from Хоёрдугаар сар 2026
Франц
Бүгд Найрамдах Улс
Их наймын орон
Европын орон
Өмнөд Америкийн орон
Европын зөвлөлийн гишүүн
Европын Холбооны гишүүн орон
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон
ЭЗХАХБ-ын гишүүн орон
Нуугдсан ангиллууд:
CS1 Англи-хэлний эх сурвалж (en)
Франц-хэл дээр текст агуулсан өгүүлэл
Pages using infobox country or infobox former country with the flag caption or type parameters
Pages using infobox country or infobox former country with the symbol caption or type parameters
Lang-xx загваруудыг ашигласан хуудсууд
Pages using the Phonos extension
Энгийн IPA-тай хуудас
Pages using ISBN magic links
All articles with dead external links
Articles with invalid date parameter in template
Articles with permanently dead external links
Франц
Сэдэв нэмэх
US