Википедиа — Википедиа нэвтэрхий толь
Jump to content
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Википедиа
Википедиагийн лого
, хэд хэдэн бичгийн системүүдийн үсгүүдээс тогтсон бөмбөлөг
Дэлгэцийн зураг
Википедиагийн олон хэл дээр бичигдсэн портал сайтын зураг
Сайтын төрөл
Интернэт
нэвтэрхий толины
төсөл
Хэлнүүд
идэвхитэй 257 хувилбар (нийт 278)
Төв байр
Майами
Флорида
Эзэмшигч
Викимедиа сан
ашгийн бус
Бүтээгч
Жимми Уэйлс
Ларри Сангэр
URL
Wikipedia.org
Commercial
үгүй
Бүртгэл
шаардлагагүй (хуудсыг хамгаалах, шинэ өгүүлэл бичих, файл оруулах зэрэгт зайлшгүй шаардлагатай)
Википедиа
Англи
Wikipedia
) — Америкийн
Викимедиа сан
хэмээх төрийн бус байгууллагын
сервер
дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний
цахим
нэвтэрхий толь
юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван
цахим талбарт
багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог.
Жимми Уэйлс
Ларри Сэнгер
хоёр удирдан 2001 оны 1 сарын 15-нд
англи хэлээр
анхлан гаргасан ба удалгүй
олон хэлээр
бичигдэх сүлжээ болж өдгөө
291 хэл бичгээр
Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд
37 сая
хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв.
Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс
сөрөг шүүмж
авч байгаа.
Нэр
засварлах
кодоор засварлах
Хавай хэлний «
wiki
wiki
» (түргэн), англи хэлний «
encyclo
pedia
» (нэвтэрхий толь) гэсэн хоёр үгний нийлэмж юм.
Түүх
засварлах
кодоор засварлах
Жимми Уэйлс
Америкийн
Bomis
компанийн захирал Жимми Уэйлс англи хэлээр нийтээр засч болох цахим нэвтэрхий толь бүтээхийг зорьсныг ерөнхий хянан тохиолдуулагч Ларри Сэнгер гүйцэлдүүлжээ.
2000 оны
3 сарын 9
-нд
Nupedia
нэрээр эхэлсэн төсөл
2001 оны
1 сарын 15
-нд өнөөгийн Википедиа болж өөрчлөгдсөн юм. Эхэндээ дан англи хэлнийх байхдаа
www.wikipedia.com
хаягтай байсан бол олон хэлнийх болоод 2002 оноос хойш
www.wikipedia.org
хаягтай болсон.
2001 оны 8-р сард 8000 өгүүлэл, 2001 оны төгсгөлд 18 хэлээр 20000 өгүүлэл бичигдээд байв. 2002 онд 26, 2003 онд 46, 2004 онд 161 хэлний Википедиа нээгдсэн байв. 2007 онд хамгийн том сан болох англи хэлний хувилбар нь сая өгүүлэлтэй болж байсан ба 15-р зууны «
Юнлөгийн их тэмдэглэл»
-ээс илүү зүйл бичигдсэн нэвтэрхий толь болж дэлхийн дээд амжилт тогтоожээ.
2009 оноос эхлээд Википедиад хувь нэмэрлэгч хүний тоо аажим буурч эхэлсэн. 2013 оны нэгэн судалгаагаар 2007 онтой харьцуулахад хувь нэмэрлэгчийнхээ 1/3-ийг алдсан гэжээ. Нэг талаар үүнд олон сая хэрэглэгчтэй хэлнээ өгүүлэх зүйлийн тоо гүйцэж ханаж буй нь нөлөөлөв.
Дүрэм журам
засварлах
кодоор засварлах
Үндсэн таван ойлголт
засварлах
кодоор засварлах
Үндсэн өгүүлэл:
Wikipedia:Дүрэм
Википедиа бол нэвтэрхий толь юм (мэдээ, сонин сэтгүүл, зар сурталчилгаа болгохгүй байх)
Википедиад хөндлөнгийн хүний нүдээр бичнэ (нийтээр хүлээн зөвшөөрөх, илэрхий үнэн зүйлсийг тоочих)
Википедиаг хэн ч бичиж, засварлаж, түгээж болно (зохиогчийн эрх зөрчсөн бол Википедиад байх ёсгүй)
Хувь нэмэрлэгч, засварлагч нар эвтэй байна (хэрэв нөгөө Викичинтэйгээ санаа зөрөлдвөл соёлч, ухаалаг хэлэлцэнэ)
Википедиа хөдлөшгүй зүйл биш (бодлого журамтай, түүхийг хадгалж байдаг учраас алдааг засах боломжтой)
Бусад зүйлээс салгаж үзэх
засварлах
кодоор засварлах
Үндсэн өгүүлэл:
Wikipedia:Википедиа нь ... биш
Википедиа — толь бичиг биш (үгийн утга, орчуулга, тайлбарын тухай товч бичих бол
Вики тольд
бичнэ).
Википедиа — файлын сан биш (хэрвээ зураг, дуу дүрсийн талаар бол
Викимедиа агуулахад
оруулна)
Википедиа — мэдээ сураг өгөх газар биш (үүнийг хийхийг хүсвэл
Вики мэдээд
бичнэ)
Википедиа — хувийн үзэл бодол, онол, судалгаа, нээлт, санал бодлоо илэрхийлэх талбар биш
Википедиа — хувийн хэлэлцүүлэг, хөөрөлдөх газар, блог биш
Шүүмжлэл
засварлах
кодоор засварлах
Үндсэн өгүүлэл:
Википедиагийн тухай шүүмжлэл
Википедиаг хүмүүс ихээр хэрэглэхийн хэрээр Википедиагийн өгүүллийн үнэн эсэхэд шүүмжлэлтэй хандах болсон. Америкийн нэгэн сэтгүүлч Википедиа дахь мэдээллийг «үнэн, тал нь үнэн, худал» гэж гурван хэсэг болгон үзсэн байдаг. Аливаа шүүмжлэгч нар Википедиагийн хуудсыг хэн ч хэзээ ч засварлаж болдог нь түүнд итгэх итгэлийг алдагдуулж байна гэдэг. Ялангуяа эрдэм шинжилгээ, эмнэлгийн мэргэжлийн дутмаг мэдээ Википедиад орсоноор буруу мэдээ уншигчид очих эрсдэлтэй.
Монгол хувилбар
засварлах
кодоор засварлах
2015 оны 12-р сарын 12-ны байдлаар:
Д/д
Ялгах нэр
Хэл бичиг
Хаяг
Үүссэн огноо
Өгүүллийн тоо
Хэрэглэгчийн тоо
Буриад Википедиа
буриад
кирилл
bxr.wikipedia.org
2006.02
1,461
6,696
Монгол Википедиа
монгол
кирилл
mn.wikipedia.org
2004.02.29
15,032
37,023
Халимаг Википедиа
халимаг
кирил
xal.wikipedia.org
2,019
5,443
төсөл
монгол
монгол
Wp/mvf/Sedvüüd
Бусад хувилбар
засварлах
кодоор засварлах
Бусад хэлээр
Сая өгүүлэлтэй:
English (англи)
Sinugboanong Binisaya (сэбү)
Svenska (швед)
Deutsch (герман)
Français (франц)
Nederlands (нидерланд)
Русский (орос)
Italiano (итали)
• [[:es:|
(испани)]] •
Polski (польш)
Winaray (варай)
Tiếng Việt (вьетнам)
日本語 (япон)
中文 (хятад)
Português (португали)
Буман өгүүлэлтэй:
Українська (украин)
Català (каталан)
Norsk bokmål (норвеги)
فارسی (перс)
Suomi (фин)
Bahasa Indonesia (индонез)
Česká (чех)
한국어 (солонгос)
العربية (араб)
Magyar (мажар)
Bahasa Melayu (малай)
Српски/Srpski (серби)
Română (румын)
Türkçe (турк)
Қазақша (казах)
Esperanto (эсперанто)
Slovenčina (словак)
Монгол төрлийн:
Буряад хэлэн (буриад монгол)
Хальмг келн (халимаг монгол)
For non-Mongolian speakers please visit our
Embassy
, or our
Guestbook and Help page
for general enquiries.
бүх хэл
олон хэлтэй ажиллах
шинэ хэлээр Википедиа эхлүүлэх
Мөн үзэх
засварлах
кодоор засварлах
Анциклопедиа
Лавлах бичиг
засварлах
кодоор засварлах
Jonathan Sidener.
"Everyone's Encyclopedia"
The San Diego Union-Tribune
. Татаж авсан:
2006-10-15
Гадаад холбоос
засварлах
кодоор засварлах
Википедиагийн нүүр хуудас
Монгол Википедиагийн статистик
"-с авсан
Ангилал
Pages using infobox website with unknown parameters
Википедиа
2001 онд байгуулагдсан
Вики
Онлайн нэвтэрхий толь
Нуугдсан ангиллууд:
Pages using duplicate arguments in template calls
Англи-хэл дээр текст агуулсан өгүүлэл
Lang-xx загваруудыг ашигласан хуудсууд
Испани-хэл дээр текст агуулсан өгүүлэл
Википедиа
Сэдэв нэмэх
US